Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Мика 7:1 - Ариун Библи 2013

1 Ээ халаг, би чинь Идчих усан үзмийн хонгорцоггүй Эрэлхийлэх эхний ургацын инжиргүй Жимс түүгчид, усан үзэм хураагчидтай адил болов.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

1 Би гаслантай яа! Учир нь би жимс түүгчид, усан үзэм хураагчидтай адил юм. Идчихээр усан үзмийн багц алга. Миний хүсэж буй анхны ургацын инжир алга.

Onani mutuwo Koperani




Мика 7:1
14 Mawu Ofanana  

Би Мешехт түр сууж, Кедарын майхнуудын дунд оршин суудаг тул би хөөрхийлөлтэй еэ!


Өөрийгөө итгэмжит хэмээн тунхаглах хүн олон ч Найдвартай гэчихээр хүн олдох уу?


Чидун жимсний модыг цохиход Орой дээрх мөчирт хоёр гурван чидун, Жимсний модны салаанд дөрөв, тав үлдэх адил Дахин хураахад тэнд үлдэнэ гэж Израилийн Бурхан, ЭЗЭН зарлиг болов.


Тэгээд энэ нь чидун модыг доргиох шиг Усан үзэм хураалтын дараах хаягдал түүх лугаа адил Дэлхийн төвд, хүмүүсийн дунд байх болно.


Дэлхийн хязгаараас “Зөвт Нэгэнд алдар нь байг” гэх дуунуудыг бид сонсож байна. Гэвч би “Би харамсаж байна. Би харамсаж байна. Золгүй еэ, урвагч урваж, Урвагч нь дэндүү урваж байна” гэж хэлэв.


Үржилт хөндийн аман дахь цуутай гоо үзэсгэлэнгийнх нь гундмал цэцэг Зуны өмнө боловсорсон Анхны инжрийн жимс мэт болно. Харсан хүний гарт оров уу, үгүй юу, түүнийг залгина.


Тэгээд би —Би сүйрсэн тул золгүй еэ! Яагаад гэвэл би бузар уруултай хүн. Би бузар уруултай хүмүүсийн дунд амьдардаг. Учир нь нүд минь түг түмдийн ЭЗЭН болох Хааныг харлаа гэж хэлэв.


Золгүй еэ! Ээж минь, та намайг бүх газар нутагт хэрүүл маргааны хүн болгож төрүүлжээ! Би зээлдүүлээгүй, хүнээс мөнгө зээлээгүй. Гэтэл хүн бүр намайг хараах юм.


Нэг сагсанд анх боловсорсон инжир мэт маш сайн инжир байв. Нөгөө сагсанд муудсан тул идэж болохооргүй маш муу инжир байв.


Би төрөх гэж өвдөж буй эмэгтэйнх шиг хашхирах дууг, Анхны хүүхдээ төрүүлж буй эмэгтэйнх шиг ёолох дууг, Амьсгаа давчдаж буй Сион охины дууг сонсов. Тэрээр гараа сунгаад, “Ээ, би золгүй еэ! Алуурчинд би амиа алдав” гэж хэлэв.


Чи “Ээ, би золгүй еэ! Учир нь ЭЗЭН миний өвчин шаналалд зовлон нэмэв. Би ёолсоор туйлдсан бөгөөд ямар ч амралт олсонгүй” гэж хэлсэн билээ.»


Иерусалимын гудамжаар хойшоо урагшаа хэрэн яв, Тэгээд харж ажигла. Шударгыг үйлддэг, үнэнийг эрэлхийлдэг ганц хүнийг чи олох гэж задгай талбайнуудаар хай. Олбол Би тэр хотыг өршөөнө.


Би Израилийг цөл дэх усан үзэм мэт олсон. Би өвөг дээдсийг чинь анхны улирал дахь инжрийн модон дээрх Анхны жимс мэт харсан. Гэвч тэд Баал-пеорт ирж, Өөрсдийгөө ичгүүрт, хайрласан юмс шигээ залжээ.


Тэдний нутаг дахь анхны боловсорсон үр жимс бүхэн буюу ЭЗЭНд авчирдаг бүхэн нь чинийх байх болно. Чиний гэр бүлийн цэвэр хүн бүхэн үүнийг идэж болно.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa