Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Мика 6:14 - Ариун Библи 2013

14 Идсэн ч чи эс цадаж, гэдэс чинь өлсөнө. Холдуулсан ч чи юуг ч үл аварна. Аварсан ч, Би илдэнд өгөх болно,

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

14 Чи идэх боловч цадахгүй бөгөөд гэдэс чинь өлсгөлөн байна. Чи аюулгүй байхын тулд зайлуулах гэж оролдовч чи юу ч хадгалахгүй. Чи юу хадгална, түүнийг чинь Би илдэнд өгөх болно.

Onani mutuwo Koperani




Мика 6:14
15 Mawu Ofanana  

Негевийн араатнуудын тухай зөн. Тэд эрслэн ба арслан, Хорт ба нисдэг галт могой гарч ирдэг Айдас, зовлон шаналангийн газраар дамжиж, Баялгаа илжигний нуруунд тохон, Эрдэнэсээ тэмээний хомонд ачин Өөрсдөд нь ямар ч тус болохгүй улс уруу зөөж байна.


Тиймээс Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. “Үзэгтүн, зарц нар минь идэх боловч та нар өлсөнө. Үзэгтүн, зарц нар минь уух боловч та нар цангана. Үзэгтүн, зарц нар минь баясах боловч та нар ичнэ.


Тэд баруун гарт байгаагаа шүүрэн ававч, өлссөн хэвээр. Тэд зүүн гарт байгаагаа идэвч үл цадна. Тэд ураг төрлийнхөө махыг иднэ.


“Айдсаас зугтдаг нэгэн нүхэнд унаж, Нүхнээс авирч гардаг нэгэн урхинд орох болно. Учир нь Би түүний дээр, Моаб дээр, шийтгэлийнх нь жилийг авчрах болно” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Гуравны нэг чинь гай гамшгаар үхэж эсвэл дунд чинь өлсгөлөнгөөр мөхнө. Гуравны нэг нь эргэн тойронд чинь илдэнд унана. Гуравны нэгийг нь Би зүг бүрд тарааж, тэдний араас илд сугална.


Тэд идэвч үл ханан Тэд биеэ үнэлэвч эс үржинэ. Учир нь тэд ЭЗЭНд анхаарал хандуулахаа больж,


Намайг талхны чинь савааг хугалахад арван эмэгтэй нэг зууханд та нарын талхыг жигнэж, талхыг жинлэн эргүүлэн хуваарилна. Та нар идсэн ч эс цадна.


Та нар ихийг тариалсан боловч ургац нь бага байна. Та нар иддэг боловч цаддаггүй. Та нар уудаг боловч ханадаггүй. Та нар хувцасладаг боловч хэн чинь ч дулаацдаггүй. Хөлсний ажилчин хөлс авлаа ч цоорхой түрийвчинд хөлсөө хийдэг.


түүнээс өмнө хэн нэг нь хорин боодол тариа авахаар ирэхэд тэнд ердөө л арав байж, хэн нэг нь дарсны торхноос тавин савыг авахаар ирэхэд тэнд ердөө л хорин сав байдаг байсан.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa