13 Тиймээс Би чамайг өвчлүүлнэ, цохиж унагана, Нүглийн чинь төлөө чамайг Би хоосруулна.
13 Тиймээс Би бас чамайг өвчлүүлж, цохиж унаган, нүглийн чинь төлөө чамайг хоосруулна.
Дараа нь би —Эзэн минь, хэр удаан тэгэх вэ? гэсэнд Тэр хариулан —Хотууд эвдрэн сүйдэж, оршин суугчгүй болж, Орон байр эзгүйрч, Газар нутаг юу ч үгүй хоосрох хүртэл үргэлжилнэ.
Хээр тал уруу би гарч харвал, Үзэгтүн, илдээр хядуулсан хүмүүс байна! Хотод мөн орж ирвэл, Харагтун, өлсгөлөнгийн өвчнүүд байна! Учир нь эш үзүүлэгч, тахилч хоёрын аль аль нь Өөрсдийн мэддэггүй газар нутгаар хэрэн хэсүүчлэхээр явжээ” гээрэй гэв.
Тэрээр өндрөөс гал илгээв Тэр нь ясанд минь оров. Хөлд минь Тэрээр тор хаяв, Намайг гэдрэг нь харуулав. Тэрээр намайг ганцаардуулав Бүхий л өдөр зовуурлуулав.
Зам юугаас минь угзран гаргаж хэсэгчлэн тастав. Сүйрэл болгов, намайг.
Толгойноос маань титэм унав. Бид нүгэл үйлдсэн тул золгүй еэ!
Самари, Бурханыхаа эсрэг тэрсэлсэн учир ялаа үүрнэ. Тэд илдэнд унаж, балчир хүүхдүүд нь хэмх шидүүлж, Жирэмсэн эмэгтэйчүүд нь сийчүүлэх болно.
Гэсгээлийн өдөр Ефраим эзгүйрнэ. Израилийн овгууд дээр зайлшгүй болох юмыг Би тунхагласан.
Би та нарт үүнийг үйлдэх болно. Нүд ширгээж, сэтгэл туйлдуулах сүрьеэ өвчин, халуурал, гэнэтийн аймшгийг Би та нарт оноох болно. Дайснууд чинь бүгдийг идэж дуусгах тул та нар үрийг дэмий суулгана.
Шарх нь эдгэршгүй бөгөөд Иудад хүрч иржээ. Энэ нь ард түмний минь үүд хаалганд, Бүр Иерусалимд хүрчээ.
Та нар Омрийн тогтоолууд ба Ахабын гэрийн бүх үйлсийг сахиж, Тэдний зөвлөгөөгөөр алхдаг тул Би та нарыг сүйрүүлж, Оршин суугчдыг чинь элэг доог болгоно. Миний ард түмний зэмлэлийг Та нар үүрэх болно.”
Оршин суугчдынхаа үйлийн үрээс болж Дэлхий эзгүйрнэ.
Бурханд алдрыг өргөөгүй тул түүнийг тэр даруй Эзэний тэнгэрэлч цохижээ. Тийнхүү тэр өт хорхойд идүүлж үхэв.