Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Мика 4:8 - Ариун Библи 2013

8 Чиний хувьд, сүргийн цамхаг аа, Сион охины толгод оо, энэ нь чам дээр ирнэ. Урьдын ноёрхол буюу Иерусалим охины хаанчлал ч ирэх болно.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

8 Чиний хувьд, сүргийн цамхаг аа, Сионы охины толгод оо, энэ нь чам дээр ирнэ. Урьдын ноёрхол буюу Иерусалимын охины хаанчлал ч ирэх болно.

Onani mutuwo Koperani




Мика 4:8
23 Mawu Ofanana  

Израиль дахин цааш хөдөлж Едерийн цамхгийг өнгөрөөд майхнаа босгов.


Гэвч Давид Сионы бэхлэлтийг эзлэн авсан нь одоо Давидын хот юм.


Узаин хүү Палал харуулын талбайн дэргэдэх хааны дээд байшингаас цухуйсан цамхаг ба Англегийн өмнө талд засвар хийв. Түүний дараа Парошийн хүү Педаиа засвар хийв.


Сүр жавхлангийн Хаан орж ирлээ, Гулдан хаалганууд аа, толгойгоо өргөж, Мөнхийн үүднүүд ээ, өргөгдөгтүн!


Түүний орднуудад Бурхан хүчит цайз хэмээн танигджээ.


Учир нь Та надад Хоргодох газар, Дайсны урдах бат бэх цамхаг билээ.


Хүзүү шил чинь гэвээс хүчирхэг эрсийн зэмсэг Мянган бамбай чимэглэсэн Давидын цамхаг мэт тансаг


Шүүгчдийг чинь Би анхных шиг нь Зөвлөхүүдийг чинь эхнийх шиг нь сэргээнэ. Ингэсний дараа чи зөвт хот, Итгэмжит хот гэж нэрлэгдэнэ.”


Тэр өнөөдөр Нобт буудаллан Сион охины уул, Иерусалимын толгод дээр нударга зангидан заналхийлнэ.


Тэр эргэн тойрныг нь малтаж, чулуунуудыг нь зайлуулаад, Шилмэл усан үзмийг суулгаж, Талбайн голд цамхаг босгоод, Дотор нь дарс шахуурга суулгаж гэнэ. Тэр тэгээд сайхан усан үзэм гарна гэж хүлээж байтал зэрлэг жимс ургажээ.


Тэр хаадын өдрүүдэд хэзээ ч усташгүй нэг хаанчлалыг тэнгэрийн Бурхан байгуулах бөгөөд тэр хаанчлал бусад ард түмний гарт орохгүй. Тэр нь өнөө бүх хаанчлалыг бутлан сөнөөх боловч өөрөө мөнхөд байх юм.


Харин Хамгийн Дээд Нэгэний ариун хүмүүс хаанчлалыг авч, ирэх бүх үеийн турш үүрд эзэмшинэ” гэв.


Аврагч нар Есавын уулыг шүүхээр Сион уул өөд өгсөж, Хаанчлал ЭЗЭНийх болно.


Иаков аа, Би заавал та нарыг бүгдийг нь цуглуулна. Израилийн үлдэгсдийг Би заавал бөөгнүүлнэ. Хашаан дахь хоньд, Бэлчээртээ байгаа сүрэг мэт Би тэднийг хамт байлгана. Тэд хүмүүстэй хамт шуугилдана.


Би Ефраимаас тэргийг нь, Иерусалимаас морийг нь тастана. Дайны нум тастуулна. Тэр үндэстнүүдэд амар тайвныг тунхаглаж, Түүний ноёрхол тэнгисээс тэнгис, Евфратаас газрын мухарт хүртэл орших болно.


Найдварын хоригдлууд аа! Бэхлэлт уруу буцагтун. Би чамд хоёр дахин ихийг сэргээнэ гэдгээ Яг энэ өдөр Би тунхаглаж байна.


Сион охин оо, үлэмж ихээр баярлагтун! Иерусалим охин оо! Ялалтын уухай хадаагтун! Үзэгтүн, хаан чинь чам уруу очиж байна. Тэр бол зөвт, ялагдашгүй, Даруухнаар илжиг унажээ. Илжигний төл болох дудран унажээ.


Иаковаас нэгэн ноёрхогч гарч, хотоос үлдэгсдийг устгах болно гэв.


Өөр нэгэн сургаалт зүйрлэлийг сонсоцгоо. Нэгэн газрын эзэн усан үзмийн талбай байгуулж, тойруулан хашаа барьж, шахуурга суулган, цамхаг босгожээ. Тэгээд үүнийгээ тариаланчдад түрээслээд явав гэнэ.


Есүс сургаалт зүйрлэлээр тэдэнд айлдаж эхлэв. —Нэгэн хүн усан үзмийн талбай байгуулж, тойруулан хашаа бариад, шахуурганы сав суулган, цамхаг босгожээ. Тэгээд үүнийгээ тариаланчдад түрээслээд аянд явав гэнэ.


бүх засаглал, эрх мэдэл, хүч, ноёрхол түүнчлэн энэ үед төдийгүй ирэх үед нэрлэгдэх аливаа нэрээс ч дээгүүр болгожээ.


Тэнд цаашид шөнө болохгүй. Эзэн Бурхан тэднийг гийгүүлэх учраас тэдэнд дэнгийн гэрэл ч, нарны гэрэл ч хэрэггүй болно. Тэгээд тэд үеийн үед хаанчилна.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa