Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Мика 3:5 - Ариун Библи 2013

5 Миний ард түмнийг төөрөгдүүлдэг эш үзүүлэгчдийн талаар ЭЗЭН ийнхүү айлдаж байна. Тэд шүдээрээ хазах юмтай байхдаа “Амар амгалан” гэж хашхирдаг. Харин аманд нь юу ч хийдэггүй хүний эсрэг Тэд дайн зарладаг.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

5 Миний ард түмнийг төөрөгдүүлдэг эш үзүүлэгчдийн талаар ЭЗЭН ийнхүү айлдаж байна. Тэд шүдээрээ хазах юмтай байхдаа “Амар амгалан” гэж хариулдаг. Харин аманд нь юу ч хийдэггүй хүний эсрэг тэд ариун дайн зарладаг.

Onani mutuwo Koperani




Мика 3:5
25 Mawu Ofanana  

Нүүр тал засах нь сайн юм биш Зүсэм талхны төлөө хүн зүй бусыг үйлдэх нь бий.


Ард түмэн минь! Хүүхдүүд тэднийг дарлаж, Эмэгтэйчүүд тэднийг захирдаг. Ард түмэн минь, Та нарыг дагуулагчид та нарыг төөрүүлж, Замыг чинь будлиулж байна.


Тэдний эцэг өвгөд Баалаас болж нэрийг минь мартсан шиг тэд бие биендээ хэлдэг зүүдээрээ Миний нэрийг хүмүүсээс минь мартуулахыг боддог.


“Үзэгтүн, Би хуурамч зүүдийг эш үзүүлэн хэлж, худал хуурмагаараа болон болчимгүй сайрхлаараа хүмүүсийг минь төөрүүлсэн тэдний эсрэг байна” гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Би тэднийг илгээгээгүй, тэдэнд тушаал ч өгөөгүй бөгөөд тэд энэ хүмүүст огтхон ч ашиг тус өгдөггүй” гэж ЭЗЭН тунхаглаж байна. —


Тэд амар амгалан нь үгүй атал, “Амар амгалан, амар амгалан” гэж хэлэн Ард түмний минь бэртлийг өнгөцхөн эдгээв.


Түүний эсрэг дайнд бэлтгэ. Босоцгоо, жин үдэд довтолцгооё. Золгүй еэ! Өдөр дуусаж, үдшийн сүүдэр уртсаж байна!


Эш үзүүлэгчид чинь чамд зориулан Хуурамч, тэнэг үзэгдлүүдийг харжээ. Тэд чамайг олзноос гаргахын тулд Хилэнцийг чинь дэлгэж эс тавьжээ, Харин тэд чамд зориулан Хуурамч агаад төөрүүлэх зөнгүүд үзжээ.


Тиймээс мутар минь хуурмаг үзэгдлийг үзэж, худал мэргэ төлгийг ярьж буй эш үзүүлэгчдийн эсрэг байна. Тэд ард түмний минь чуулалд ч байхгүй, Израилийн гэрийн цадигт ч бичигдэхгүй, Израилийн нутагт ч орохгүй. Та нар Намайг Эзэн БУРХАН гэдгийг мэдэх болно.


Тиймээс чи өдрөөр бүдэрч, Эш үзүүлэгч бас чамтай хамт шөнөөр бүдрэх болно. Би эхийг чинь устгана.


Үндэстнүүдийн дунд үүнийг тунхагла. Дайнд бэлтгэ. Хүчирхэг эрсийг босгогтун! Цэргүүд бүгд ойртон хөдлөгтүн!


Салхи шиг дэвэлзүүр хүн «Би та нарт дарс мөн сархадны тухай ярина» гэж худал ярихад л Тэрээр энэ ард түмний эш үзүүлэгч болчихдог.


Тэргүүн нар хахууль аван шүүж, Тахилч нар нь хөлсөөр зааварчлан, Эш үзүүлэгчид нь мөнгөний төлөө мэргэлдэг. Гэсэн ч тэд ЭЗЭНд түшиглэн, “ЭЗЭН бидний дунд байхгүй гэж үү? Бидэн дээр гай буухгүй” гэж хэлдэг.


Харин та нарын хувьд, та нар замаас гажиж, олныг заавраар бүдрүүлжээ. Та нар Левийн гэрээг гуйвуулсан” гэж түг түмдийн ЭЗЭН айлдаж байна.


Тэднийг орхи. Тэд сохруудын сохор удирдагчид юм. Сохор нь сохортоо газарчилбал хоёул нүхэнд унах болно гэхэд


Хонины арьс нөмрөн та нар дээр ирэх хуурамч эш үзүүлэгчдээс болгоомжлогтун. Дотроо харин тэд хомхой чононууд юм.


Тийм хүмүүс бидний Эзэн Христэд биш, харин өөрсдийн ходоодондоо боолчлогддог. Тэд ялдам зусар үг яриагаараа гэнэн хүмүүсийн зүрхийг мэхэлдэг.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa