Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Мика 3:4 - Ариун Библи 2013

4 Тэгээд тэд ЭЗЭН өөд хашхирах боловч Тэр эс хариулна. Муу муухай зүйлийг тэд үйлдсэн тул Тэр цагт Тэрээр нүүрээ тэднээс нууна.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

4 Тэгээд тэд ЭЗЭН уруу хашхирах боловч Тэр тэдэнд хариулахгүй. Оронд нь тэр үед Тэрээр Өөрийн нүүрийг тэднээс нууна. Учир нь тэд муу үйлс хийжээ.

Onani mutuwo Koperani




Мика 3:4
26 Mawu Ofanana  

Түүнд зовлон шаналан тохиолдоход Түүний хашхирах дууг Бурхан сонсох уу?


Хоосон орилохыг Бурхан сонсохгүй, Төгс Хүчит Нэгэн үүнийг чинь анхаарахгүй.


Тэд тусламж эрэн хашхирсан боловч аврах хэн ч байсангүй, Тэд ЭЗЭНд хашхирсан боловч, Тэр хариу өгсөнгүй.


Тэгээд тэд намайг дуудна, Би эс хариулна. Тэд намайг хичээнгүйлэн хайна, Би эс олдоно.


Хуулийг үл сонсдог хүний Залбирал нь ч хүртэл жигшүүртэй.


Та нарыг гараа сарвайхад, та нараас Би мэлмий буруулна. Та нар олонтаа залбирсан ч Би эс сонсоно. Гар чинь цусаар бялдсан байна.


Гэм буруутнууд золгүй еэ! Муу муухай нь түүнтэй хамт байх болно. Учир нь тэрээр хүртэх ёстойгоо хүртэх болно.


Тиймээс ЭЗЭН ингэж айлдаж байна. — Үзэгтүн, тэдний зугтаж чадахааргүй гамшгийг Би тэдэн дээр авчирч байна. Тэднийг Над уруу хашхирсан ч, Би тэднийг сонсохгүй.


Тэднийг мацаг барихад Би орилохыг нь сонсохгүй. Тэднийг шатаалт тахил болон идээн өргөлийг өргөхөд Би тэднийг хүлээн авахгүй. Харин Би илд, өлсгөлөн, тахлаар тэднийг төгсгөл болгоно” гэж айлдав.


«Уур хилэндээ Миний цохисон энэ хүмүүсийн хүүрээр тэднийг дүүргэхийн тулд халдеичууд тулалдахаар ирж байна. Учир нь тэдний бузар муугийн улмаас Би энэ хотоос нүүрээ нуусан билээ.


Эш үзүүлэгчид нь худал эш үзүүлж, Тахилч нар үүнийг нь даган удирдах төдийгүй Ард түмэн минь үүнд нь маш дуртайг яана! Энэ нь төгсгөлд хүргэхэд та нар яах улс вэ?


Тиймээс Би үнэхээр хилэн дотор үйлдэнэ. Мэлмий минь өрөвдөхгүй, Би хэлтрүүлэхгүй. Тэд чихэнд минь чанга дуугаар хашхирсан ч Би тэднийг сонсохгүй гэв.


Үзмэрчид гутамшиг болж, Мэргэчид ичих болно. Бурханаас ямар ч хариу ирэхгүй тул Тэд үнэхээр бүгд амаа таглах болно.


Оршин суугчдынхаа үйлийн үрээс болж Дэлхий эзгүйрнэ.


Түүнийг дуудахад тэд сонсоогүй шиг тэднийг дуудахад нь Би сонсохгүй гэж түг түмдийн ЭЗЭН айлдаж байна.


Тэр өдөр Надад олноороо “Эзэн минь, Эзэн минь, бид Таны нэрээр эш үзүүлж, Таны нэрээр чөтгөрүүдийг хөөж, Таны нэрээр олон гайхамшгийг үйлдэж байсан бус уу?” гэх болно.


Нэгэнтээ өрхийн тэргүүлэгч босож үүдээ түгжвэл, та нар гадна нь зогсоод, үүдийг нь тогшин “Эзэн, бидэнд онгойлгож өгөөч” гэхэд чинь Тэр та нарт хариуд нь “Та нар хаанаас ирснийг Би мэдэхгүй” гэнэ.


Бурхан нүгэлтнүүдийг сонсдоггүй, харин Бурханаас эмээж, хүслийг нь үйлдэгч хүнийг сонсдогийг бид мэднэ.


Учир нь өршөөлгүй нэгэнд өршөөлгүй шүүлт байх болно. Харин өршөөл шүүлтийг дийлдэг.


Тэр өдөр та нар өөрсдөдөө зориулж сонгосон хаанаас болж хашхирсан ч тэр өдөр ЭЗЭН та нарт хариу өгөхгүй гэв.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa