Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Мика 3:12 - Ариун Библи 2013

12 Тиймээс та нараас болж Сион талбай мэт хагалагдаж, Иерусалим сүйрч, Өргөөний уул нь модот өндөрлөгүүд адил болно.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

12 Тийм учраас та нараас болж Сион нь талбай мэт хагалагдаж, Иерусалим нь сүйрлийн овоо болж, сүмийн уул нь ойн модот өндөр газрууд болно.

Onani mutuwo Koperani




Мика 3:12
18 Mawu Ofanana  

Шимтэй газрыг хужиртай болгодог нь Тэнд оршин суугчдын ёрын муугаас болдог юм.


Бурхан, үндэстнүүд Таны өвд иржээ. Таны ариун сүмийг бузарлаж, Иерусалимыг тэд балгас болгов,


Учир нь орд харш хаягдан Их шуугиант хот мартагдан Хэрэм цамхгууд нь үүрд Малын бэлчээр, хулангийн хороо болно.


Хөдөө тал дахь уул минь ээ, Чиний хязгаар нутаг дахь нүглийн улмаас Мөргөлийн өндөрлөгүүдийн чинь хамт Эд баялаг болон бүх эрдэнийг чинь Би олзонд хаяж өгнө.


Харин хэрэв та нар эдгээр үгсийг эс сонсвоос энэ гэр балгас болно гэдгийг Би Өөрөөрөө тангараглая” гэж ЭЗЭН тунхаглаж байна.»”


Учир нь Иудагийн хааны гэрийн талаар ЭЗЭН ингэж айлдаж байна. “Чи Надад Гилеад, Ливаны оргил юм. Чамайг Би цөл мэт суурьшилгүй хот болгохгүй бол доо!


Иудагийн хаан Хезекиагийн үед Морешетын Мика эш үзүүлэв. Тэрээр Иудагийн бүх хүнд ярин “Түг түмдийн ЭЗЭН ингэж айлдав. «Сион талбай мэт хагалагдаж, Иерусалим сүйрч, Өргөөний уул нь модот өндөрлөгүүд адил болно»” гэсэн.


Тиймээс ЭЗЭН, түг түмдийн Бурхан, Израилийн Бурхан ингэж айлдаж байна. “Үзэгтүн, Би Иуда болон Иерусалимын бүх оршин суугчид дээр тэдний эсрэг Өөрийн зарласан бүх гай гамшгийг авчирч байна. Учир нь Би тэдэнд айлдсан ч тэд сонсоогүй, Би тэднийг дуудсан боловч тэд хариулаагүй” хэмээв гэжээ.


Түг түмдийн ЭЗЭН, Израилийн Бурхан ингэж айлдаж байна. — Иерусалим ба Иудагийн бүх хот дээр Миний авчирсан бүх гай гамшгийг та нар өөрсдөө харсан билээ. Үзэгтүн, энэ өдөр тэд балгас болсон бөгөөд хэн ч дотор нь амьдардаггүй.


Тэрээр ЭЗЭНий өргөө, хааны өргөө болон Иерусалимын бүх байшинг шатаажээ. Том байшин бүрийг тэрээр галдан шатаав.


Би уулсын төлөө уйлаан болон орь дууг, Зэлүүд талын бэлчээрүүдийн төлөө гашуудлын дууг гаргана. Учир нь тэд хэн ч дамжин өнгөрөхөөргүй зэлүүд болсон бөгөөд Үхэр сүргийн мөөрөх нь ч сонсогдохгүй байна. Тэнгэрийн шувууд, араатан амьтдын Аль аль нь зугтжээ. Тэд явжээ.


Би Иерусалимыг сүйрлийн овоо, Цөөвөр чононуудын үүр болгоно. Би Иудагийн хотуудыг оршин суугчидгүй эзгүйрэл болгоно хэмээв.


Сион уул эзгүйрч Цөөвөр чононууд холхив.


Иймээс Би Самарийг хээр тал дахь сүйрлийн овоо, Усан үзмийн төгөл суулгах газар болгоод, Чулууг нь хөндийд асгаж, Суурийг нь ил гаргана.


Тэр тэдэнд —Та нар энэ бүгдийг харахгүй байна уу? Үнэнээр Би та нарт хэлье. Энд нэг ч чулуу нөгөө дээрээ үлдэхгүй бүгд нурах болно гэв.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa