Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Мика 3:1 - Ариун Библи 2013

1 Тэгээд би тийнхүү хэлэв. “Сонсогтун, Иаковын тэргүүлэгч нар, Израилийн гэрийн захирагчид аа!, Шүүлтийг та нар мэдэх ёсгүй гэж үү?

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

1 Тэгээд би ийнхүү хэлэв. “Иаковын тэргүүлэгч нар болон Израилийн гэрийн захирагчид аа, одоо сонсоцгоо! Шударга ёсыг та нар мэдэх ёсгүй гэж үү?

Onani mutuwo Koperani




Мика 3:1
21 Mawu Ofanana  

Тэгэхэд нь би Иудагийн язгууртнуудыг зэмлэн, тэдэнд —Та нар Амралтын өдрийг бузарласан юу гэгчийн ёрын мууг үйлдэнэ вэ?


Талх иддэг шиг хүмүүсийг минь иддэг агаад ЭЗЭНийг дууддаггүй, ёс бусыг үйлдэгч бүхэнд мэдлэг байна уу?


Содомын захирагчид аа! ЭЗЭНий үгийг сонсогтун. Гоморрагийн хүмүүс ээ! Бурханы маань зааварт чих тавигтун”


Ингэснээрээ тэд ядуусыг шударга явдлаас зайлуулж, Ард түмний минь үгээгүйчүүдийг үнэн зөвөөс холдуулмуй. Ингэж тэд бэлэвсэн эмэгтэйчүүдийг олз болгон, Өнчин хүүхдүүдийг дээрэмддэг.


Харагтун, эрх мэдлийнхээ хэрээр цус урсгах гэсэн Израилийн захирагчид дунд чинь байсан.


Хүний хүү чи, Израилийн хоньчдын эсрэг эш үзүүл. Эш үзүүлж, тэр хоньчдод “Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. «Өөрсдийгөө тэжээж байсан Израилийн хоньчид хөөрхий еэ! Хоньчид хонин сүргээ тэжээх ёстой бус уу?


Та нар өөх идэж, өөрсдийгөө ноосоор хувцаслаж, хонин сүргийг тэжээлгүй, тарган хонийг нядалдаг.


Тэгэхэд Тэр надад —Израиль ба Иудагийн гэрийн хилэнц нь үлэмж их, нутаг нь цусаар дүүрч, хот нь ч гаж зүйлээр дүүрсэн байна. Учир нь тэд “ЭЗЭН энэ нутгийг орхив. ЭЗЭН хардаггүй” хэмээж байна.


Тахилч нар аа, үүнийг сонс! Израилийн гэр ээ, анхаарагтун! Хааны гэр ээ, чих тавигтун! Учир нь та нар шийтгэгдэнэ. Та нар Мизпа дахь урхи, Таборын дээр дэлгэгдсэн тор болж,


Самарийн уулан дээрх Башаны үнээнүүд ээ, Энэ үгийг сонс. Ядууг дарлаж, гачигдагсдыг няц дардаг та нар “Одоо авчир, бид ууя” гэж эздэдээ хэлдэг.


Хөөрхий еэ, Сионд маадгар байгчид аа, Самарийн ууланд аюулгүй гэж бодогчид оо, Израилийн гэрийн очдог үндэстнүүдийн Ууганы алдартнууд аа!


Эвдэгч тэдний өмнө явж, Тэд эвдэн явж, үүд хаалгаар өнгөрөн гадагш гарна. Тэгээд хаан нь тэдний өмнө, ЭЗЭН тэдний тэргүүнд явна.”


Би та нарыг ичээхийн тулд ярьж байна. Та нарын дунд ах дүүсийнхээ хоорондохыг шийдэх чадвартай мэргэн хүн ганц ч байхгүй гэж үү?


Бүх овогт, ЭЗЭН Бурханаас чинь чамд өгч буй хот бүрд шүүгчид, түшмэдийг томил. Тэд хүмүүсийг зөв шүүлтээр шүүх ёстой.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa