5 Тиймээс ЭЗЭНий чуулганд Хэмжих олсыг шавганд хаях Хэн ч та нарт байхгүй.
5 Тийм учраас ЭЗЭНий чуулганд шодож, та нарын төлөө хэмжүүр сунгах хэн ч байхгүй.
Өөрийн бүх зарц, эш үзүүлэгчдээр дамжуулан айлдсан ёсоороо ЭЗЭН Израилийг Өөрийн мэлмийн өмнөөс зайлуулах хүртэл тэд тэгэв. Ингээд Израиль эх нутгаасаа Ассири уруу энэ өдрийг хүртэл цөлөгдсөн билээ.
Ингэхдээ “Би та нарт Канаан нутгийг Өв залгамжлалын хувь болгон өгнө” гэж айлдсан билээ.
Тел-мела, Тел-харша, Херуб, Аддон болон Иммерээс ирсэн дараах хүмүүс нь Израилийнх мөн эсэхээ, угсаа удамшил, эцгүүдийнхээ гэрийн тухай баталгаагаа гаргаж чадаагүй бөгөөд тэд нь
Надад тааламжтай газарт зураасуудыг татжээ. Өв минь наддаа үнэхээр сайхан
Тэд ЭЗЭНий газарт үлдэхгүй. Харин Ефраим Египет уруу буцан явж, Ассирид тэд бузар хоол идэх болно.
Мосе, Израилийн хөвгүүдэд тушаан хэлэхдээ —Есөн овог болон хагас овогт өгөхөөр ЭЗЭНий тушаасан, эзэмшил чинь болж та нарын дунд шавгаар тэнцүү хуваагдах газар энэ болой.
Дараа нь ЭЗЭН, Мосетэй ярин —
Хууль бус гэрлэлтээс төрсөн хэн ч, түүний арав дахь үеийнхэн хүртэл ЭЗЭНий чуулганд орох ёсгүй.
Тэднээс төрсөн гурав дахь үеийн хөвгүүд ЭЗЭНий чуулганд орж болно.
Хамгийн Дээд Нэгэн үндэстнүүдэд өвийг нь өгөх үед, Адамын хөвгүүдийг хуваах үед Тэрээр Израилийн хөвгүүдийн тоогоор Ард түмнүүдийн хил хязгаарыг тогтоожээ.
Иошуа тэдэнд зориулан Шилод ЭЗЭНий өмнө шавга орхисон ба тэнд Иошуа уг нутгийг овог овгийнх нь хуваарилалтын дагуу Израилийн хөвгүүдэд хуваав.
Овог бүр дундаасаа гурав гурван хүнийг томил. Газар газрыг нь тодорхойлон бичүүлэхийн тулд би тэднийг явуулна. Тэд босож, уг нутгаар явж, тусбүрийн өв залгамжлалын газрыг дүрслэн бичээд над дээр буцаж ирэх учиртай.