Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Мика 2:4 - Ариун Библи 2013

4 Тэр өдөр та нараар тохуу хийж, Гашуун эмгэнэлээр гашуудаж «Бид бүрмөсөн устгагдлаа. Ард түмний минь хувийг Тэр сольдог. Тэр надаас хэрхэн хураав! Талбайнуудыг маань Тэрслүүчүүдэд Тэр тараав»

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

4 Тэр өдөр тэд та нарын эсрэг доог тохуу хийж, гашуун эмгэнэлийг дуулж «Бид бүрмөсөн устгагдлаа. Тэр миний ард түмний хувийг сольдог. Тэр надаас үүнийг хэрхэн зайлуулдаг билээ! Тэр бидний талбайнуудыг урвагчдад хувь болгон тараав».

Onani mutuwo Koperani




Мика 2:4
35 Mawu Ofanana  

Дараа нь Саул түүний хөвгүүн Ионатан нарын төлөө Давид энэхүү гашуудлын дууг дуулж,


Дараа нь Иеремиа, Иосиад зориулан гашуудлын дуу дуулжээ. Бүх эр, эм дуучин Иосиагийн хойноос үүнийг гашуудан дуулсанд өнөөг хүртэл тэр нь Израильд заншил болжээ. Харагтун, тэдгээр нь бас Гашуудал номд бичигдсэн юм.


Тэгээд Иов яриагаа үргэлжлүүлж,


Чи Вавилоны хаанд энэ ёгт үгийг өргөнө. Дарангуйлагч хэрхэн болив, Эрээ цээргүй байдал нь хэрхэн эцэслэв!


Дэлхий бүрэн хоосрон, бүрэн тоногдоно. Учир нь ЭЗЭН энэ үгийг айлдсан юм.


Дараа нь би —Эзэн минь, хэр удаан тэгэх вэ? гэсэнд Тэр хариулан —Хотууд эвдрэн сүйдэж, оршин суугчгүй болж, Орон байр эзгүйрч, Газар нутаг юу ч үгүй хоосрох хүртэл үргэлжилнэ.


Хээр тал уруу би гарч харвал, Үзэгтүн, илдээр хядуулсан хүмүүс байна! Хотод мөн орж ирвэл, Харагтун, өлсгөлөнгийн өвчнүүд байна! Учир нь эш үзүүлэгч, тахилч хоёрын аль аль нь Өөрсдийн мэддэггүй газар нутгаар хэрэн хэсүүчлэхээр явжээ” гээрэй гэв.


Үзэгтүн, Тэрээр үүл мэт дээш гарчээ. Тэрэгнүүд нь хуй салхи мэт, Морьд нь бүргэдээс илүү хурдан. Золгүй еэ! Бид сүйрэв.


Тэдний гэрүүд мөн талбайнууд Эхнэрүүд нь ч бас хамтдаа бусдад очно. Учир нь Би энэ газрын оршин суугчдын эсрэг мутраа сунгана” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Тиймээс Би тэдний эхнэрүүдийг бусдад, Тэдний талбайнуудыг шинэ эзэмшигчдэд өгнө. Учир нь хамгийн багаас хамгийн том нь хүртэл Хүн бүр ашиг олох гэж шунах юм. Эш үзүүлэгчээс тахилч хүртэл Хүн бүр залилан мэхэлдэг.


Би уулсын төлөө уйлаан болон орь дууг, Зэлүүд талын бэлчээрүүдийн төлөө гашуудлын дууг гаргана. Учир нь тэд хэн ч дамжин өнгөрөхөөргүй зэлүүд болсон бөгөөд Үхэр сүргийн мөөрөх нь ч сонсогдохгүй байна. Тэнгэрийн шувууд, араатан амьтдын Аль аль нь зугтжээ. Тэд явжээ.


Би тэднийг өөрсдийнх нь ч, эцэг өвгөдийнх нь мэдээгүй үндэстнүүдийн дунд тараана. Тэднийг хөнөөж бартлаа араас нь Би илд явуулна” гэв.


Харагтун, зүйрлэн адилтгах бүхэн нь чиний тухай зүйрлэл хэлэхдээ «Эх нь юун адил, охин нь тийн ижил» гэж хэлэх болно.


Тэр үүнийг миний урд дэлгэхэд энэ нь ар өвөргүй бичигдсэн байх агаад түүн дээр гашуудал ёолоон ба халаглаан бичигдсэн байв.


Тахилч нар аа, Биедээ таар нөмөрч, гашуудагтун. Тахилын ширээний үйлчлэгчид ээ, Орилон уйлагтун. Бурханы минь үйлчлэгчид ээ, Ирж таар нөмрөн шөнийг өнгөрүүлэгтүн. Учир нь идээн өргөл, ундаан өргөл нь Бурханы чинь өргөөнөөс алдрав.


Идэр залуу үеийнхээ эр нөхрийн төлөө Таар нөмөрсөн онгон бүсгүй шиг гашууд.


Израилийн гэр ээ, та нарт гашуудлын дуу болгон өргөж буй үгийг минь сонс.


Усан үзмийн цэцэрлэг бүрд орь дуу гарна. Учир нь Би дундуур чинь өнгөрөх болно” гэж ЭЗЭН айлдаж байна.


Марешагийн оршин суугч аа, Эзлэгчийг Би чам дээр авчирна. Израилийн алдар нь Адулламд ирэх болно.


Үүнээс болоод гашуудан, уйлж, хөл нүцгэн, шалдан явж, Цөөвөр чоно мэт улин, Тэмээн хяруул мэт гийнах ёстой, Би.


Босож, явагтун! Сүйрэл, аюулт сүйрэл авчирдаг бузар байдлын улмаас Энэ нь амрах газар биш ажээ.


Бүгдээрээ түүний эсрэг ёгт үг, шог дуун таавар гаргаад «Өөрийн бус юмыг өсгөж, Өөрийгөө зээлээр баяжуулагч нэгэн хөөрхий еэ! Хэдий болтол ингэх гэсэн юм бол?» гэхгүй гэж үү?


“Би газрын гадаргаас бүх зүйлийг бүрэн арчих болно” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Балаам зүйр зөнгөө хэлж —Балак аа, босоод сонсогтун. Зиппорын хүү, над уруу чих тавигтун!


Тэрээр зүйр зөнгөө хэлж —Моабын хаан Балак, намайг Арамаас, Дорнын уулсаас авчирч, “Ирж, миний төлөө Иаковыг хараагтун. Ирж, Израилийг буруушаагтун” гэв.


Тэрээр зүйр зөнгөө хэлж —Беорын хүү Балаам, нүд нь нээлттэй хүн тунхаглаж байна.


Тэрээр зүйр зөнгөө хэлжээ. —Беорын хүү Балаам, Нүд нь нээлттэй хүн тунхаглаж байна.


Есүс өөрсдийнх нь тухай сургаалт зүйрлэл өгүүлснийг тэд ойлгоод Есүсийг барихыг санаархсан ч ард олноос айв. Тиймээс тэд Есүсийг орхиж явлаа.


Сохор хүн харанхуйд тэмтчихийн адил чи гэгээн цагаан өдөр ч тэмтчин, зам мөр чинь бүтэмжгүй, чи дандаа дарлагдан дээрэмдүүлж, хэн ч чамайг аврахгүй.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa