Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Мика 2:3 - Ариун Библи 2013

3 Тиймээс ЭЗЭН ийнхүү айлдаж байна. “Үзэгтүн, Би энэ ургийн эсрэг Нэгэн гамшиг төлөвлөв. Хүзүүгээ үүнээс эс татах Ихэмсгээр ч үл алхах, Эгц алхаж эс чадах ёрын цаг байх болно.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

3 Тийм учраас ЭЗЭН ийнхүү айлдаж байна. “Үзэгтүн, Би энэ ургийн эсрэг нэгэн гамшиг төлөвлөж байна. Үүнээс та нар хүзүүгээ зайлуулж чадахгүй. Та нар ихэмсгээр алхахгүй. Юу гэвэл энэ нь ёрын цаг байх болно.

Onani mutuwo Koperani




Мика 2:3
29 Mawu Ofanana  

Учир нь харгислагчдын төгсгөл ирж, Элэглэгчид алга болж, Ёс бусыг үйлдэхийг санаархагч Бүгд таслагдана.


ЭЗЭН ийнхүү айлдав. “Сионы охид бардам учраас толгойгоо өргөөд Өдсөн харцаар ширтэн алхаж, Хөл дэх гархиа хүртэл жингэнүүлэн Ихэмсгээр алхалж байна.


“Тэр түргэн хийж, Ажил юугаа яаравчлаг. Бид үзмээр байна. Израилийн Ариун Нэгэний зорилго ойртон өнгөрөх болтугай. Бид мэдмээр байна” гэж өгүүлэгчид


Тиймээс одоо Иудагийн хүмүүст болон Иерусалимын оршин суугчдын эсрэг ярихдаа “ЭЗЭН ингэж айлдаж байна «Үзэгтүн, Би та нарын эсрэг гай гамшиг бэлтгэж, төлөвлөгөө сэдэж байна. Та нарын хүн нэгбүр чинь муу замаасаа эргэж, зам ба үйлсээ шинэчил» хэмээв” гэж хэл.


Би энэ бүхэнтэй адил үгсийг Иудагийн хаан Зедекиад ярьж, —Хүзүүгээ Вавилоны хааны буулган доор тавьж, түүнд болон ард түмэнд нь үйлчилж амьдар!


Тиймээс ЭЗЭН ингэж айлдаж байна. «Хүн нэгбүр ах дүүдээ болон хөршдөө эрх чөлөөг тунхаглах талаар та нар Намайг дагасангүй. Үзэгтүн, Би та нарт илд, тахал болон өлсгөлөнг эрх чөлөө болгон тунхаглаж байна. Би та нарыг дэлхийн бүх хаанчлалд аймшиг болгоно» гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Иехудийг гурав, дөрвөн багана унштал, хаан түүнийг гүүшийн хутгаар огтлоод хоовон дахь галд хуйлмал номыг шатаж дуустал хоовон дахь гал уруу шидэв.


Хошаиагийн хүү Азариа, Кареагийн хүү Иоханан болон бусад ихэмсэг бардам хүмүүс Иеремиад —Та худал ярьж байна! “Та нар цагаачлахаар Египет уруу бүү яв” гэж хэлүүлэхээр таныг бидний Бурхан ЭЗЭН илгээгээгүй.


Энэ бузар муу ургаас үлдсэн үлдэгсэд Миний тэднийг хөөн гаргасан газар бүрд аминаас үхлийг илүүгээр сонгох болно” гэж түг түмдийн ЭЗЭН тунхаглаж байна.


Гэмт үйлдэл минь над дээр Буулга болон буув. Түүний мутар холбоос Уяаг нь бэхэлжээ Сэрвээ хүзүүгээ даруулсан тул Тэнхээ хүч минь бас доройтов. Сөрж үл чадах гарт Эзэн намайг өгөв.


ЭЗЭН зорьсноо хэрэгжүүлэв. Эртний өдрүүдээс Өөрийн тушаасан үгээ Тэрээр гүйцэлдүүлэв. Тэр эс өршөөн доош чулуудаж, Дайснуудыг чинь та нарын дээр баясгав. Тэрээр өстнүүдийн чинь чадлыг харин өргөмжлөв.


Мөшгөгчид шил даран хөөнө. Амсхийхгүй байсаар бид туйлдана.


Одоо Небухаднезар би тэнгэрийн Хааныг магтан өргөмжлөн хүндэлж байна. Учир нь Түүний бүхэн нь зөв, замууд нь шударга билээ. Тэрээр бардам явагчийг даруу болгож чадна.


Шалмаг нь хурдлавч эс зайлна, Чадалтай нь хүчээ үл сэлбэнэ. Баатарлаг нь амиа эс аварна.


Израилийн хөвгүүд буюу Египетийн нутгаас Түүний авчирсан бүхэл гэр бүл та нарын эсрэг айлдсан ЭЗЭНий энэ үгийг сонс.


“Газар дэлхийн бүх омогийн дундаас Би зөвхөн та нарыг сонгосон тул Хилэнц бүрийн чинь төлөө Би та нарыг шийтгэнэ”


Хашир нь дуугаа хураадаг энэ үе Юутай ёрын муу цаг вэ!


Хөөрхий еэ, ёс бусыг үйлдэхээр Ёрын мууг орондоо төлөвлөгчид өө! Гарын мэдэлд нь байх тул Өглөөний гэрэлд үүнийгээ үйлдэцгээнэ.


Тэд миний амийн төлөө өөрсдийгөө үхлийн аюулд оруулсан билээ. Тэдэнд ганц би ч биш мөн харийнхны бүх чуулган талархдаг билээ.


Өдөр хоног цөвүүн тул цагийг үнэл.


ЭЗЭНээс чиний эсрэг илгээх дайснуудад чи өлсөж цанган, нүцгэрч, алив бүхнээр дутагдан байж зарагдана. Тэр чамайг устгах хүртэлээ хүзүүнд чинь төмөр дөнгө углана.


Учир нь өршөөлгүй нэгэнд өршөөлгүй шүүлт байх болно. Харин өршөөл шүүлтийг дийлдэг.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa