Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Мика 1:8 - Ариун Библи 2013

8 Үүнээс болоод гашуудан, уйлж, хөл нүцгэн, шалдан явж, Цөөвөр чоно мэт улин, Тэмээн хяруул мэт гийнах ёстой, Би.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

8 Үүнээс болж би гашуудаж, уйлах ёстой. Би хөл нүцгэн, шалдан явах ёстой. Би цөөвөр чоно мэт гаслан, тэмээн хяруул мэт энэлэх ёстой.

Onani mutuwo Koperani




Мика 1:8
19 Mawu Ofanana  

Хезекиа хааны арван дөрөвдүгээр онд Ассирийн хаан Сеннахериб Иудагийн бүх бэхлэгдсэн хотуудыг довтлон ирж, эзлэн авав.


Мордехаи болсон бүхнийг мэдээд, хувцсаа урж өөртөө таар углан үнс цацаад хотын дундуур гарч чанга дуугаар гашуунаар уйлав.


Би цөөвөр чонын ах дүү, Би тэмээн хяруулын анд нөхөр.


Цөлийн бэгбаатартай ижилсэж, Зэлүүд нутгийн шар шувуу шиг болжээ би.


Харин тэнд цөлийн амьтад л хэвтэж, Байшингууд нь шар шувуугаар дүүрч, Тэнд тэмээн хяруул амьдарч, Годрон буг тэнд бүжнэ.


Бэхэлсэн цамхгуудад нь зэрлэг ноход, Баян тансаг харшид нь цөөвөр чоно улина. Тэр цаг удахгүй ирнэ, Тэр өдөр үл хойшлогдоно.


Тиймээс Би Иазер уйлах лугаа адил, Сибмагийн усан үзмийн төлөө гашуудан уйлна. Өө, Хешбон, Өө, Елеале! Зуны жимсний чинь дээр, Хөсөр унасан ургацын чинь дээр хадах уухайн төлөө Би нулимсаараа та нарыг услах болно.


Үүнээс болж ууц минь бүхэлдээ өвдөн Төрөх эмэгтэйн өвдөлт мэт хүчтэй өвчинд баригдав. Би бөгтийснөөсөө болж сонсож эс чадав, Айснаасаа болж харж үл чадав.


Ийм учраас би “Харцаа надаас холдуул. Би гашуудан уйлъя. Ард түмний минь охины сүйрлээс болж Тайвшруулах гэж намайг бүү оролд” гэв.


Маадгар эмс ээ, цочирд, Бардам охид оо, зов! Хувцсаа тайлан нүцгэлж, Бэлхүүсээрээ таар ороо!


Сэтгэл минь, сэтгэл минь! Би зовж байна. Зүрх минь, зүрх минь миний дотор цохилж байна. Би чимээгүй байж чадахгүй. Учир нь сэтгэл минь чи, Бүрээн дуу, дайны түгшүүрийг сонссон билээ.


Ард түмнийхээ охины алагдагсдын төлөө Өдөр, шөнөгүй би уйлахсан, Толгой минь ус, нүд минь нулимсны ундарга байсан ч болоосой!


Би уулсын төлөө уйлаан болон орь дууг, Зэлүүд талын бэлчээрүүдийн төлөө гашуудлын дууг гаргана. Учир нь тэд хэн ч дамжин өнгөрөхөөргүй зэлүүд болсон бөгөөд Үхэр сүргийн мөөрөх нь ч сонсогдохгүй байна. Тэнгэрийн шувууд, араатан амьтдын Аль аль нь зугтжээ. Тэд явжээ.


Учир нь «Бид ямар их сүйрэв! Бид гутамшиг болов. Учир нь тэд сууцыг маань хаясан тул бид нутгийг орхин явжээ» гэсэн орь дуу Сионоос сонсогдсон билээ.”


«Хүний хүү! Египетийн олон түмний төлөө гасал. Түүнийг ба хүчирхэг гүрнүүдийн охидыг нүхэнд орогсодтой хамт доод ертөнцөд буулга.


Тэр өдөр та нараар тохуу хийж, Гашуун эмгэнэлээр гашуудаж «Бид бүрмөсөн устгагдлаа. Ард түмний минь хувийг Тэр сольдог. Тэр надаас хэрхэн хураав! Талбайнуудыг маань Тэрслүүчүүдэд Тэр тараав»


Мөн тэрээр дээлээ тайлж, өдөржин шөнөжин Самуелын өмнө нүцгэнээрээ сунан хэвтэж эш үзүүлэв. Тиймээс хүмүүс —Саул ч бас эш үзүүлэгч юм уу? гэцгээдэг юм.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa