30 тэд хараа оржээ. Есүс тэдэнд —Хэн ч үүнийг мэдэж болохгүйг сана гэж хатуу сануулав.
30 тэд хараа оржээ. Есүс тэдэнд —Хэн ч үүнийг мэдэж болохгүйг анхаар гэж хатуу сануулав.
ЭЗЭН, сохруудад хараа оруулж, ЭЗЭН, сөхрөгсдийг босгодог. Зөвт хүмүүсийг ЭЗЭН хайрладаг.
Тэгэхэд сохрын нүд нээгдэж, Дүлийгийн чих онгойно.
Энэ нь сохрын нүдийг нээж, Гяндангаас хоригдлуудыг чөлөөлөн, Харанхуйд суугчдыг хорионы гэрээс гаргахын тулд юм.
Үзэгтүн, Зарц минь ухаалгаар үйлдэнэ. Тэр өргөмжлөгдөж, Өргөгдөн маш өндөрт гарна.
Өөрийг нь илчилж болохгүйг тэдэнд сануулав.
Тэд уулнаас бууж явахад Есүс тэдэнд —Хүний Хүүг үхэгсдээс амилуулагдах хүртэл энэ үзэгдлийг хэнд ч бүү хэл гэж тушаав.
Есүс түүнд —Хэнд ч бүү ярь! Харин явж, өөрийгөө тахилчид үзүүлээд, тэдэнд гэрчлэл болгон Мосегийн тушаасан өргөлийг өргө гэлээ.
Есүс түүнд хатуу сануулаад, даруй түүнийг явуулав.
Өөрийг нь илчилж болохгүйг Тэр тэдэнд хатуу сануулав.
Тэр —Энэ тухай хэн ч мэдэх ёсгүй гэж тэдэнд хатуу сануулаад, —Охинд идэх юм өг гэлээ.
Тэрээр хэнд ч хэлж болохгүй гэж түүнд тушаагаад, —Харин явж, өөрийгөө тахилчид үзүүлээд, тэдэнд гэрчлэл болгон цэвэршсэнийхээ төлөө Мосегийн тушаасан өргөлийг өргө гэлээ.
Охины эцэг эх нь учраа олохгүй байлаа. Харин Есүс тэдэнд болсон явдлын тухай хэнд ч ярьж болохгүйг сануулав.