Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Матай 8:3 - Ариун Библи 2013

3 Есүс гараа сунган түүнд хүрээд —Би хүсэж байна. Цэвэрш гэхэд тэр даруй тэрээр уяман өвчнөөс цэвэршжээ.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

3 Есүс гараа сунган түүнд хүрч —Хүсэж байна. Цэвэрш гэв. Тэр даруй түүний уяман өвчин нь цэвэршжээ.

Onani mutuwo Koperani




Матай 8:3
19 Mawu Ofanana  

Тэгэхэд Бурхан —Гэрэл бий болтугай! гэж айлдсанд гэрэл бий болов.


Харин Нааман хилэгнэн уурлаад холдон явахдаа —Харагтун, Тэр над уруу гарцаагүй гарч ирж, зогсоод, өөрийн Бурхан ЭЗЭНий нэрээр дуудан өвчтэй газар дээгүүр гараа даллан уяман өвчнийг эдгээнэ гэж би бодсон юм.


Нааман уруудан явж, Бурханы хүний үгийн дагуу Иордан голд долоон удаа булхав. Түүний бие махбод залуу хүний бие махбод мэт эргэн сэргэж, тэрээр цэвэршив.


Учир нь Түүнийг айлдваас Тэр нь биелнэ. Түүнийг тушаах аваас Тэр нь буй болмой.


ЭЗЭН —Гараа өвөртөө дахиад хий! гэв. Тэр өвөртөө гараа дахин хийгээд, өврөөсөө гаргаж ирэхэд, үзэгтүн, гар нь бие махбод шиг нь эрүүл болсон байлаа. —


мөнөөх хүнд —Гараа сунга гэсэнд тэр сунгамагц гар нь нөгөөтэйгөө адил зүгээр болов.


Тэр өрөвдөн гараа сунгаж түүнд хүрээд —Би хүсэж байна. Цэвэрш гэхэд


Есүс сэрээд, салхийг зандарч, нуурт —Чимээгүй. Намд гэж хэлэв. Салхи зогсож бүр нам гүм болов.


Хүүхдийн гараас барьж, Тэр түүнд —Талита кум (орчуулбал «Бос, бяцхан охин минь, Би чамд хэлж байна») гэж хэлэв.


Есүс тэнгэр өөд ширтэн санаа алдаад, түүнд —Еффата буюу «Нээгд» гэж тушаасанд


Есүс ард олны гүйлдэн цуглаж буйг хараад, бузар сүнсийг зандарч, түүнд —Хэлгүй дүлийн сүнс ээ. Би чамд тушааж байна. Түүнээс гар, дахиж түүнд бүү ор гэж хэлэв.


Мөн эш үзүүлэгч Елишагийн үед Израильд уяман өвчтэй байсан олон хүнээс нэг нь ч цэвэршээгүй атал зөвхөн Сирийн Нааман гэгч цэвэршжээ гэв.


Тэр гараа сунган түүнд хүрч —Би хүсэж байна. Цэвэрш гэхэд тэр даруй уяман өвчин нь түүнээс ариллаа.


Тэр очоод авсанд гараа хүргэтэл өргөөд явж байсан хүмүүс зогслоо. Тэгээд Есүс —Би чамд хэлж байна. Залуу минь, бос! гэхэд


Тэр ийн айлдаад, чанга дуугаар —Лазар, гараад ир гэж хашхирав.


Би өөр хэний ч хийгээгүй үйлсийг тэдний дунд хийгээгүйсэн бол тэд нүгэлгүй байхсан. Харин одоо тэд Намайг болон Эцэгийг минь үзээд, хоёуланг маань үзэн ядаж байна.


Эцэг, үхэгсдийг босгон, тэдэнд амь өгдөгчлөн Хүү бас хүссэндээ амь өгдөг.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa