Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Матай 6:5 - Ариун Библи 2013

5 Залбирахдаа хоёр нүүртнүүд шиг бүү бай. Учир нь тэд хүмүүст харагдахын тулд синагогт ба гудамжны буланд зогсоод залбирах дуртай аж. Үнэнээр Би та нарт хэлье, тэд шагналаа авчихсан юм.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

5 Залбирахдаа хоёр нүүрт хүмүүс шиг байж болохгүй. Учир нь тэд хүмүүст харагдахын тулд синагогт ба гудамжны буланд зогсоод залбирах дуртай аж. Үнэнээр Би та нарт хэлье, тэд шагналаа бүрэн авсан юм.

Onani mutuwo Koperani




Матай 6:5
34 Mawu Ofanana  

Хаан минь, Бурхан минь, Хашхиран тусламж гуйхыг минь сонсооч, Учир нь Тандаа би залбирнам.


Үдэш, өглөө болон үд дунд ч би үглэн гонгинох бөгөөд Тэрээр дууг минь сонсоно.


Буруутын өргөл ЭЗЭНд адлагдах. Чигч шударга хүмүүсийн залбирал Түүнд таалагдах.


Зүрх бардам бүгд ЭЗЭНд жигшүүртэй. Гар барьсан ч болно, шийтгүүлэх нь лавтай.


Та нарыг гараа сарвайхад, та нараас Би мэлмий буруулна. Та нар олонтаа залбирсан ч Би эс сонсоно. Гар чинь цусаар бялдсан байна.


«Та нар Намайг дуудаж, ирж, Над уруу залбирахад Би та нарыг сонсоно.


Тэрхүү албан бичиг захирамжид гарын үсэг зурсныг Даниел мэдээд, дээд давхрын өрөөндөө Иерусалимын зүг харсан онгорхой цонхтой гэртээ орж, урьд хийж байсан ёсоор өдөр бүр гурван удаа өвдөг сөгдөн Бурханыхаа өмнө залбиран талархал өргөв.


Та нар итгэлтэйгээр юуны төлөө залбиран гуйна, түүнийгээ хүлээн авах болно гэв.


Хоёр нүүрт фарисайчууд, хуулийн багш та нар харин золгүй еэ! Юу гэвэл та нар хүмүүсээс тэнгэрийн хаанчлалыг хаадаг. Та нар өөрсдөө ч ордоггүй, орох гэснийг нь ч оруулдаггүй.


Харин тэд хамаг үйлсээ хүмүүст харуулахын тулд хийдэг бөгөөд тэд магнайн ба гарын сахиусаа өргөсгөж, унжлагаа уртасгадаг.


Тэд найр наадмын хойморт, синагогуудад тэргүүн суудалд залрах,


Та нар бусдад харуулах гэж хүмүүсийн өмнө зөвийг үйлдэхээс сэрэмжлэгтүн. Эс тэгвээс тэнгэр дэх Эцэгээс чинь та нарт шагнал олдохгүй.


Чи мацаг барихдаа хоёр нүүртнүүд шиг бүү баргар царайл. Учир нь тэд мацаг барьж байгаагаа бусдад харуулахын тулд царайгаа барайлгадаг. Үнэнээр Би та нарт хэлье, тэд шагналаа бүрэн авсан.


Тиймээс өглөг өгөхдөө, хүмүүсээр хүндлүүлэх гэж синагогт ба гудамжинд хоёр нүүртнүүдийн үйлддэг шиг өмнөө бүрээ бүү тат. Үнэнээр Би та нарт хэлье, тэд шагналаа авчихсан юм.


Тиймээс ургацдаа ажилчид явуулахыг ургацын Эзэнээс гуйцгаа гэв.


Та нар залбиран зогсохдоо хэрэв хэн нэгний эсрэг ямар нэгэн юм чамд байгаа бол уучил. Тэгвэл тэнгэр дэх Эцэг чинь мөн та нарын алдааг уучилна.


Тэр сургаал айлдан —Хуулийн багш нараас сэрэмжлэгтүн. Тэд урт дээлтэй явж, гудамж зээл дээр хүндлүүлэн мэндлүүлэх дуртай.


Фарисайчууд та нар золгүй еэ! Та нар синагогт тэргүүн суудалд залрах, гудамж зээл дээр хүндлүүлэн мэндлүүлэх дуртай.


Сэтгэл алдрахгүйгээр байнга залбирах ёстойг тэдэнд ойлгуулахын тулд Тэр ийм нэг сургаалт зүйрлэл айлдав. —


Харин татвар хураагч нь зайдуу зогсоод, тэнгэр өөд харж ч зүрхлэлгүй, харин цээжээ дэлсэн байж, “Бурхан минь, нүгэлт намайг өршөөгөөч” гэв.


бэлэвсэн эмэгтэйчүүдийн гэр орныг цөлмөж, удаан залбирч буй дүр үзүүлдэг. Эдгээр нь үлэмжийн ял хүртэнэ гэв.


Харин баячууд та нар золгүй еэ! Та нар тайвшралаа дүүрнээр хүлээн авсан.


Одоо болтол та нар нэрээр минь юу ч гуйгаагүй. Гуйгтун, баяр баясгалан чинь дүүрэн болохын тулд та нар хүлээн авна.


Сүнс дотор цаг үргэлж аливаа залбирал ба гуйлтаараа залбир. Үүний тулд хамаг ариун хүмүүсийн төлөө бүхий л цөхрөлтгүй оролдлого, гуйлтаараа сэргэг бай.


Тасралтгүй залбир.


Гэвч Тэр илүү их нигүүлсэл өгдөг. Тиймээс “Бурхан бардмыг эсэргүүцэж харин дарууд нигүүлсэл өгдөг” гэдэг.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa