21 Эд баялаг чинь хаана байна, зүрх сэтгэл чинь бас тэнд байх болно.
21 Та нарын эд баялаг хаана байна, зүрх сэтгэл чинь бас тэнд байх болно.
Зүрх юугаан урьтан хамгаал Амийн булгууд түүнээс ундарюу.
Тэр чиний цаг хугацааны бат суурь бөгөөд Мэргэн ухаан, мэдлэг ба авралын баялаг мөн. ЭЗЭНээс эмээхүй нь түүний эрдэнийн сан билээ.
“Гэтэл нүд хийгээд зүрх чинь Зөвхөн шударга бус орлогод, Гэмгүй цусыг урсгахад, Дарангуйлал болон хүчирхийлэл хийхэд ханджээ.”
Иерусалим аа, аврагдахын тулд булай муугаас зүрхээ угаа. Хэдий болтол чи ёс бусыг бодох юм бэ?
Хорт могойн удам аа! Та нар ёрын муу атлаа сайныг ярьж яаж чадна вэ? Учир нь зүрхнийхээ бялхалаар ам ярьдаг.
Нүд бол биеийн дэнлүү мөн. Нүд чинь саруул аваас бүтэн бие чинь гэрэлтэй байна.
Эд баялаг чинь хаана байна, зүрх сэтгэл чинь бас тэнд байх болно.
Бурханы өмнө зүрх чинь зөв биш учир энэ үйлсэд чиний хэрэг ч, оролцоо ч байхгүй.
Бид үзэгдэх юмсыг бус, харин үл үзэгдэх юмсыг хардаг. Учир нь үзэгдэх юмс бол цаг зуурынх, харин үл үзэгдэх юмс мөнх билээ.
Паул би өөрийн гараар бичиж байна. Би түүнийг нь төлье. (Өөрөө бас надад өртэй гэдгийг чинь чамд сануулах хэрэггүй байх)
Бидний Эцэг Бурхан ба Эзэн Есүс Христээс нигүүлсэл, амар амгалан нь та нарт байх болтугай.
Ах дүү нар аа, та нараас хэн нэг нь ёрын, итгэлгүй зүрхтэй байж, амьд Бурханаас салах вий хэмээн болгоомжлогтун.