Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Матай 6:19 - Ариун Библи 2013

19 Газар дээр өөрсдөдөө эд баялаг бүү хураа. Тэнд хивэн хорхой ба зэв идэж сүйтгэдэг, хулгайч эвдэж ороод, хулгайлдаг аж.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

19 Газар дээр өөрсдөдөө эд баялаг бүү хураа. Тэнд хивэн хорхой болоод зэв идэж сүйтгэдэг, хулгайч эвдэж ороод хулгайлан авдаг аж.

Onani mutuwo Koperani




Матай 6:19
23 Mawu Ofanana  

Харанхуйд тэд байшингуудыг ухаж, Өдөр тэд өөрсдийгөө түгжиж, Гэрлийг тэд үл мэднэ.


Хэрэв би найдвараа алтанд тавьж, шижир алтанд “Чи миний баталгаа” гэж хэлсэн бол,


Үнэндээ хүн бүр сүүдэр шиг л явна. Үнэндээ тэд дэмий юманд л шуугина. Тэрээр овоолдог боловч Хэн түүнийг авахыг эс мэднэ.


Сүрдүүлж авах явдалд бүү найд. Тонож авах явдалд ч дэмий бүү дулдуйд. Чадал чинээ өсөж нэмэгдвэл Зүрхээ тэрэнд бүү тогтоо.


Хэрэв хулгайч үйлдэл дээрээ баригдан цохиулж үхвээс түүний төлөө цусан өшөө байхгүй.


Уур хилэнгийн өдөр баялаг тус үл болмуй Үхэл ирвээс зөвт байдал л чөлөөлмү.


Мэргэн ухаан олж авах нь алтнаас хамаагүй дээр. Мөн ухаарлыг олж авах нь мөнгө сонгосноос ч дээр.


Мэлмийд нь таалагдагч хүнд Тэр мэргэн ухаан, мэдлэг, баяр цэнгэлийг өгдөг ажээ. Чингэхдээ Өөрт нь таалагдагч нэгэнд өгөхийн тулд бөөгнүүлэх, цуглуулах албыг харин нүгэлтнүүдээр гүйцэлдүүлдэг байна. Энэ нь мөн л хоосон бөгөөд салхи хөөцөлдсөн хэрэг аж.


ЭЗЭНий хилэнгийн өдөр Алт мөнгө нь тэднийг чөлөөлж чадахгүй. Түүний хардалтын галд Бүх дэлхий цөлмөгдөх болно. Учир нь дэлхийн бүх оршин суугчдын бүрэн төгсгөлийг, Үнэхээр сүрдмээр төгсгөлийг Тэр хийх болно.


Есүс —Чи төгс байхыг хүсэж байвал явж, хөрөнгөө зарж ядууст өг. Тэгвэл чи тэнгэрт эрдэнэстэй болно. Тэгээд ирж, Намайг дага гэлээ.


Харин өөрсдөдөө эд баялгийг тэнгэрт хураа. Учир нь тэнд хивэн хорхой ба зэв идэж сүйтгэдэггүй, хулгайч ч эвдэж ордоггүй, хулгайлдаггүй.


Тэр хүн өөрийнхөө төлөө эд баялгийг хураадаг ч Бурханд үл бялхдаг болой гэв.


Өмч хөрөнгөө худалдаад өглөг өг. Хэзээ ч хуучрахгүй уутыг өөрсдөдөө зэх, шавхагдашгүй баялгийг тэнгэрт хураа. Тэнд хулгайч ойртохгүй, хивэн хорхой сүйтгэхгүй.


Харин үүнийг ойлго. Хэрэв гэрийн эзэн хэдэн цагт хулгайч ирэхийг мэдсэнсэн бол гэрээ ухуулахгүй байх байсан.


Үүнийг сонсоод Есүс түүнд —Чамд нэг л зүйл дутуу байна. Эзэмшиж байгаа бүхнээ худалдаж, ядууст тарааж өг. Тэгвэл чи тэнгэрт эрдэнэстэй болно. Тэгээд ирж, Намайг дага гэлээ.


Есүс түүнийг хараад, —Хөрөнгөтэй нь Бурханы хаанчлалд орох юутай бэрх вэ!


Биеэ бүү тоо, эд хөрөнгөний тодорхойгүй байдалд бүү найд, харин биднийг баясгах бүхнээр арвин хангагч Бурханд найд гэж энэ үеийн баячуудад тушаа.


Байгаа юмандаа сэтгэл хангалуун байж, амьдрал чинь мөнгийг хайрлахаас чөлөөтэй байг. Учир нь Тэр Өөрөө “Би чамайг хэзээ ч орхихгүй мөн чамайг хаяхгүй” гэж айлдсан.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa