17 Харин та нар мацаг барихдаа толгойгоо тослоод, нүүрээ угаа.
Ингээд Давид газраас босож, угаал үйлдэн биеэ тослоод, хувцсаа солив. Тэр ЭЗЭНий өргөөнд орж хүндэтгэн мөргөв. Дараа нь гэртээ хариад хоол хийлгэж идэв.
Ингээд Иоаб Текоа уруу хүн явуулж тэндээс онцгой ухаалаг эмэгтэйг авчруулаад түүнд —Чи гашуудаж буй хүний дүр үзүүлж, гашуудлын хувцас өмсөж, биедээ тос түрхэлгүй, харин өөд бологчийн араас олон өдөр гашуудаж буй эмэгтэй мэт бологтун.
Цаг үргэлжид хувцас чинь цагаан байг, толгой дээр чинь үргэлж тос байг.
Тиймээс чи биеэ угааж тослоод хамгийн гоё хувцсаа өмсөн үтрэм уруу оч! Гэхдээ чи тэр хүнийг идэж ууж дуустал өөрийгөө түүнд бүү таниул.