Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Матай 5:48 - Ариун Библи 2013

48 Тиймд тэнгэрлэг Эцэг чинь төгс байдаг шиг та нар мөн төгс бай.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

48 Тиймээс тэнгэрлэг Эцэг тань төгс байдаг шиг та нар мөн төгс бай.

Onani mutuwo Koperani




Матай 5:48
25 Mawu Ofanana  

Абрамыг ерэн есөн настай байхад ЭЗЭН, Абрамд үзэгдэж —Би бол Төгс Хүчит Бурхан. Чи Миний өмнө явж, гэм зэмгүй байгтун.


Бурханы зам төгс төгөлдөр юм. ЭЗЭНий амлалт шалгагдсан билээ. Түүнд хоргоддог бүхэнд Тэрээр бамбай болдог.


Өөлөх өөгүйг тэмдэглэж, Үнэнч шулууныг үзэгтүн. Ийм хүмүүний ирээдүй Энх тунх билээ.


Би та нарын Бурхан ЭЗЭН билээ. Иймээс Би ариун тул өөрсдийгөө ариусгаж, ариун байгтун. Та нар газраар мөлхдөг мөлхөгч амьтдын аль нэгээр өөрсдийгөө бүү бузарла.


Израилийн хөвгүүдийн даяар хотол түмэнтэй ярин “Та нарын Бурхан ЭЗЭН Би ариун учраас та нар ариун байгтун.


ЭЗЭН Би ариун бөгөөд та нарыг Би Өөрийнх болгох гэж бусад үндэстнээс салгасан тул та нар Надад ариун байгтун.


Хүмүүс та нарын сайн үйлсийг хараад, тэнгэр дэх Эцэгийг чинь алдаршуулахын тулд та нарын гэрэл тэдний өмнө тийнхүү гэрэлтэг.


Тэгснээрээ та нар тэнгэр дэх Эцэгийнхээ хүүхдүүд болно. Учир нь муу ба сайн дээр ч нараа Тэрээр мандуулж, зөвт болоод зөвт бус дээр ч бороо оруулдаг юм.


Та нар зөвхөн ах дүүстэйгээ мэндэлбэл бусдаас илүү юу хийж байгаа юм бэ? Харийнхан ч хүртэл ингэдэг бус уу?


Эцэг чинь өршөөнгүй байдаг шиг өршөөнгүй бай.


Шавь нь багшийнхаа дээр байдаггүй. Бүрэн суралцах аваас хэн ч багш шигээ болж болно.


Эцэст нь, ах дүү нар аа, баярлагтун. Цэгцэрцгээ. Ятгалгыг ав. Санаа нэгтэй байж, амар тайван амьдрагтун. Хайр ба амар тайвны Бурхан та нартай хамт байх болно.


Бид мөхөс, та нар хүчтэй байхад бид баярладаг. Та нарыг төгс болоосой гэж бид залбирдаг.


Хайртууд минь, эдгээр амлалт байгаа тул бид өөрсдийгөө махбодын ба сүнсний бүх л бохироос цэвэрлэе. Ингэхдээ Бурханаас эмээж, ариун чанарыг төгс болгоё.


Үүний улмаас Паул би, харийнхан та нарын төлөө, Христ [Есүсийн] хоригдол болсон юм.


Чи Бурхан ЭЗЭНийхээ өмнө гэм зэмгүй бай.


Тиймээс Бурхан ЭЗЭНийхээ дуу хоолойг дуулгавартай дагаж, өнөөдөр чамд миний тушааж буй Түүний тушаал, зарлигуудыг мөрд гэв.


Бид хүн бүрийг Христэд төгс болгохын тулд бүх мэргэн ухаан дотор хүн бүрд сануулж, хүн бүрд заан Түүнийг тунхаглаж байна.


Та нарын нэг, Христ [Есүсийн] зарц Епафр та нарт мэнд хүргэж байна. Бурханы бүх хүсэл дор та нар гүйцэд болж, төгс зогсож байхын тулд Епафр та нарын төлөө үргэлж залбиралдаа тэмцдэг.


Хатуужил нь төгс үйл байг. Тэгвэл та нар төгс, бүтэн юугаар ч дутахгүй байна.


Түүнд ийнхүү найдаж байгаа бүхэн Түүний цэврийн адилаар өөрийгөө цэвэршүүлдэг.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa