1 Есүс түмэн олныг хараад, уул өөд гаран суухад шавь нар нь Түүн дээр ирлээ.
1 Есүс олон түмнийг хараад, уул өөд гарав. Түүнийг суусны дараа шавь нар нь Түүн дээр ирлээ.
Түүн дээр үй олон хуран цугласан тул Тэр завин дээр гарч суужээ. Хурсан олон цөм эрэг дээр зогсож байлаа.
Тэгээд Есүс тэндээс явж, Галил нуурын хавьд ирээд, ууланд гарч тэндээ суув.
Галил, Декаполь, Иерусалим, Иудей түүнчлэн Иорданы тэртээгээс үй олноороо Түүнийг дагалаа.
Тэр ам нээн тэдэнд сургамжилж хэлэхдээ:
Есүс уул өөд гарч, хүссэн хүмүүсээ дуудахад тэд Түүн дээр иржээ.
Есүс гэрт ороход, ард олон дахиад л цугларч, тэд талх ч идэж эс чадав. —
Тэрээр нуурын дэргэд дахин сургаал зааж эхлэв. Түүн уруу асар олноороо хуран цугласан тул Есүс нууранд буй завин дээр гарч суув. Хурсан олон бүгд нуурын захаар газар дээр байлаа.
Тэр өдрүүдэд Есүс залбирахаар ууланд гарч, бүхэл шөнийг Бурханд залбирсаар өнгөрөөв.
Тэгээд Тэр тэдний хамт уруудан бэлд бууж ирээд зогсов. Тэнд асар олон дагалдагч нар нь байсан бөгөөд бүх Иудей, Иерусалим, Тир болон Сидоны эрэг хавийн нутгуудаас ирсэн үй олон хүн
Есүс шавь нарын зүг харцаа хандуулан —Ядуус та нар ерөөлтэй еэ! Бурханы хаанчлал та нарынх юм.
Ийнхүү айлдсанаас хойш найм хоногийн дараа Тэр залбирахаар Петр, Иохан, Иаков нарыг дагуулан уул өөд гарлаа.
Тэд ирж, Өөрийг нь хүчлэн хаан болгох гэж байгааг Есүс мэдээд, зайлж, ганцаараа дахин уул өөд явлаа.