Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Матай 4:24 - Ариун Библи 2013

24 Түүний тухай зар Сири даяар тархсанд, зовж шаналсан, чөтгөр шүглэсэн, гараг саа, саа өвчтэй бүхнийг хүмүүс Түүн дээр авчирч, Есүс тэднийг эдгээжээ.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

24 Түүний тухай зар бүх Сири даяар тархсанд, хүмүүс зовж шаналсан, чөтгөр шүглэсэн, унаж татдаг өвчтэй, саа өвчтэй бүхнийг Түүн дээр авчрахад Есүс тэднийг эдгээжээ.

Onani mutuwo Koperani




Матай 4:24
41 Mawu Ofanana  

Тэгээд Дамаскийн арамчуудын дунд Давид цэргийн ангиудаа байрлуулж, арамчууд алба гувчуур төлдөг Давидын зарц нар болцгоов. Ийнхүү Давидын явсан газар бүрд ЭЗЭН түүнд туслав.


ЭЗЭНий нэрийн тулд алдаршсан Соломоны алдар сууг Шебагийн хатан хаан сонсоод, бэрх хүнд асуултаар сорьж үзэхийн тулд иржээ.


Тэр бүх хүнээс, тухайлбал езра хүн Етан, Махолын хөвгүүд Хеман, Калкол, Дарда нараас ч илүү мэргэн байсан бөгөөд нэр алдар нь эргэн тойрны бүх үндэстэн даяар дуурсав.


Ингээд Давидын алдар нэр бүх нутагт түгэн тархжээ. ЭЗЭН бүх үндэстний дээр Давидаас эмээх айдсыг авчрав.


Би Өөрийн бүхий л чадлаар Бурханыхаа өргөөнд зориулан алтан эдлэлүүдэд алт, мөнгөн эдлэлүүдэд мөнгө, хүрэл эдлэлүүдэд хүрэл, төмөр эдлэлүүдэд төмөр, модон эдлэлүүдэд мод, судалт гартаам чулуу, шигтгэх чулуу, гоёмсог чулуу, олон өнгийн чулуу, бүх төрлийн эрдэнэсийн чулуу болон шохойн чулууг маш ихээр бэлдсэн.


Тэр —Хэрэв та нар Бурхан ЭЗЭНийхээ дуу хоолойг анхааралтай сонсож, Түүний мэлмийд зөв зүйтэйг үйлдэж, Түүний тушаалуудад чих тавьж, бүх зарлигийг нь сахивал Би египетчүүдэд буулгасан өвчнүүдээс нэгийг нь ч та нарт буулгахгүй. Учир нь ЭЗЭН Би та нарыг эдгээгч билээ гэв.


Тэгээд чөтгөр шүглэсэн мөн сохор, хэлгүй, нэгнийг Түүнд авчирсанд Тэр түүнийг эдгээв. Тийнхүү хэлгүй эр ярьдаг, хардаг болжээ.


Тэр үед захирагч Херод, Есүсийн сургийг сонсов.


Үзэгтүн, нэгэн канаан эмэгтэй тэр мужаас ирж —Эзэн, Давидын Хүү, намайг өршөөгөөч. Охинд минь чөтгөр айхтар шүглэчихлээ гэж орилов.


Эзэн, хүүг минь өршөөгөөч. Тэр минь гараг саатай, их шаналж байна. Гал, усанд байнга унаж ойчдог.


Есүс түүнийг зандарсанд чөтгөр түүнээс гарч, хүү тэр мөчид эдгэрэв.


Есүс Галил даяар явахдаа синагогуудад нь зааж, хаанчлалын сайнмэдээг тунхаглаж, ард олны доторх алив төрлийн өвчин эмгэгийг эдгээж байлаа.


Түүнийг нуурын нөгөө талд гадарчуудын нутагт ирэхэд, чөтгөр шүглэсэн хоёр хүн булшнуудын тэндээс гарч ирээд, Түүнтэй тулгарав. Тэд их хэрцгий догшин тул тэр замаар нэг ч хүн явж зүрхэлдэггүй байжээ.


Гахайчид зугтаж тосгонд ороод болсон бүгдийг бас чөтгөр шүглэгчдийн тухай ярив.


Эзэнтээн, зарц минь саа өвчин тусаж гэртээ хэвтээд сүрхий өвдөж шаналж байна гэхэд


Энэ тухай зар тэр нутаг даяар таржээ.


Есүс нийт хот тосгодоор явж, синагогуудад зааж, хаанчлалын сайнмэдээг тунхаглаж, бүх төрлийн өвчин эмгэгийг эдгээж байлаа.


Түүний тухай зар тэр даруй Галил орчмын бүх нутгаар тархжээ.


Тэр орой нар жаргах үеэр тэд өвчтэй ба чөтгөр шүглэсэн олон хүнийг Түүнд авчрав.


Тэд нэгэн саа өвчтөнийг дөрвүүл дамнан Түүнд авч ирлээ.


Хурсан олноос болж Түүнд хүрэх боломжгүй байсан тул тэд Түүний байсан газрынх нь дээврийг хуулж, цоолоод, дэвсгэрийг хэвтээ өвчтөнтэй нь доош буулгав.


Саа өвчтөнд “Нүгэл чинь уучлагдсан” гэж хэлэх эсвэл “Бос, дэвсгэрээ аваад яв” гэж хэлэхийн аль нь амархан бэ?


Энэ нь Куиринийг Сирийн захирагч байх үед хийсэн анхны тооллого байлаа.


Есүс Сүнсний хүч дотор Галилд буцаж ирэв. Түүний тухай зар эргэн тойрон дахь газар тархсан байлаа.


Есүс босож, синагогаас гараад, Симоны гэрт ороход хадам эх нь маш их халуунтай шаналж байжээ. Тэд Симоны хадам эхийн төлөө Түүнээс гуйв.


Гэвч Түүний тухай зар улам газар авч, асар олон хүн Түүнийг сонсох мөн өвчнөө эдгээлгэх гэж хуран цуглаж байв.


Харин Хүний Хүү газар дээр нүглүүдийг уучлах эрх мэдэлтэйг та нарт мэдүүлэхийн тулд гээд саа өвчтөнд —Би чамд хэлье. Бос, дэвсгэрээ аваад гэртээ харь гэв.


Түүний тухай энэхүү зар Иудей даяар болоод хавийн бүх нутгаар тархлаа.


Зарим нь —Чөтгөр шүглэгчийн үг энэ биш ээ. Сохрын нүдийг чөтгөр нээж чадах уу? гэж байлаа.


Энэ нь Бурхан хэрхэн Назарын Есүсийг Ариун Сүнс ба хүч чадлаар тосолсон хийгээд Тэрээр диаволд дарлагдсан бүгдийг эдгээн, сайныг үйлдэж явсан тухай юм. Учир нь Бурхан Түүнтэй хамт байсан.


Тэднээр энэхүү бичгийг илгээв. “Элч нар, ахлагчид болох ах дүү нараас Антиох, Сири, Килик дахь харийн ах дүү нарт мэнд хүргэе.


Тэрээр Сири болон Киликээр дайран чуулгануудыг хүчирхэгжүүлж явлаа.


Энэ явдлын дараа тэр арлынхны дундаас өвчтэй байсан бусад нь түүнд ирж, илааршиж байлаа.


Учир нь бузар сүнстэй олноос тэдгээр нь чанга дуугаар хашхиран зайлж байсан юм. Саа өвчтэй болон эрэмдэг олон эдгэрч байв.


Ийнхүү ЭЗЭН, Иошуатай хамт байж, түүний алдар суу тэр нутаг даяар тархав.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa