6 нүглээ улайн, Иордан голд түүгээр баптисм хүртэж байв.
6 Тэд нүглээ улайгаад, Иордан голд түүгээр баптисм хүртэж байв.
Езраг залбирч, нүглээ наманчлан Бурханы өргөөний өмнө сунан мөргөж уйлж байхад, Израилиас эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд мөн хүүхдүүдийн асар том чуулган түүн дээр цуглан ирж, гашуунаар уйлцгаав.
Би нүглээ улайн Танд хэлсэн бөгөөд Хилэнцээ би нуугаагүй. “Би ЭЗЭНд гэмт үйлдэлээ хүлээнэ” гэж би хэлсэн. Тэгээд Та миний хилэнцийг уучилсан билээ. Села
Гэмт үйлдэлээ далдлагч хэзээ ч үл дэвжюү Гэвч улайгаад, орхигч хайр энэрлийг хүртюү.
Тэгээд Би та нарын дээр цэвэр ус цацаж, та нар цэвэр болно. Би та нарыг хамаг хир буртгаас чинь, хамаг шүтээнээс чинь цэвэрлэх болно.
Би Бурхан ЭЗЭНдээ залбирч, гэмтэйгээ хүлээн зөвшөөрч, хэлсэн нь —Ээ халаг, Эзэн минь, аугаа, айдас төрөм Бурхан минь. Таныг хайрлаж, тушаалуудыг тань сахигчдад Та гэрээ ба хайр энэрэлээ өгдөг.
Тэгээд Аарон амьд ухнын толгой дээр хоёр гараа тавьж, Израилийн хөвгүүдийн бүх хилэнц, тэдний бүх гэмт үйлдэл, бүх нүглийг түүн дээр улайж, тэдгээрийг ухнын толгой дээр шилжүүлээд, сонгогдсон хүний гараар ухныг хөтлүүлэн зэлүүд тал уруу явуулаг.
Миний эсрэг харш юм хийж, Надад дайсагнасаар байсан өөрсдийн хилэнц нүгэл бас эцэг өвгөдийнхөө хилэнцийг хэрэв тэд улайвал,
Тэрээр үйлдсэн гэм нүглээ улайж, ялынхаа нөхөн төлбөрийг бүрэн хийж, үүн дээрээ дахиж үүний тавны нэгийг нэмэн, түүнийгээ хохирогчид өгөх ёстой.
Би та нарт гэмшлийн чинь төлөө усаар баптисм хүртээдэг. Харин Надаас илүү хүчирхэг Нэгэн миний араас ирж байна. Би Түүний шаахайг авч явах ч үнэ хүндгүй. Тэр та нарт Ариун Сүнс хийгээд галаар баптисм хүртээнэ.
Бүх Иудей нутгийнхан, Иерусалимынхан бүгд түүн дээр очоод, нүглээ улайн, Иордан голд түүгээр баптисм хүртэж байв.
Тэр, Израилийн хөвгүүдээс олныг Эзэн Бурханд нь эргүүлэх болно.
Иохан бүгдэд —Би та нарт усаар баптисм хүртээдэг. Харин надаас илүү хүчирхэг Нэгэн ирж байна. Би Түүний шаахайн үдээсийг ч тайлах үнэ хүндгүй. Тэр та нарт Ариун Сүнс хийгээд галаар баптисм хүртээнэ.
Иохан усаар баптисм хүртээдэг байсан бол харин та нар ойрын өдрүүдэд Ариун Сүнсээр баптисм хүртэх болно” гэжээ.
Тэгэхэд би “Иохан усаар баптисм хүртээсэн бол харин та нар Ариун Сүнсээр баптисм хүртэх болно” гэсэн Эзэний үгийг санав.
Итгэгсдийн олонх нь ирж, үйлдэлээ улайж илчлэв.
Одоо чи юунд саатна вэ? Бос, Түүний нэрийг дуудаж, баптисм хүрт, нүглээ угааж хая” гэв.
бүгд үүл ба тэнгист Мосе уруу баптисм хүртэж,
Ингэхдээ та нар баптисм дотор Түүнтэй хамт оршуулагдсан. Түүнийг үхэгсдээс амилуулсан Бурханы хүчинд итгэснээр баптисм дотор та нар бас Түүнтэй хамт амилуулагдав.
баптисмын тухай заавар, гар тавих тухай, үхэгсдээс амилуулагдах болон мөнх шийтгэлийн тухай сургаалуудын суурийг дахин дахин тавихгүй байя.
Харин бүх юмсыг байранд нь тавих цаг хүртэл хоол, унд, олон янзын угаал бүхий зөвхөн махбодод хамаатай тогтоолуудыг л энэ нь шийддэг юм.
Тийм учраас бие биенийхээ өмнө нүглээ улайж, бие биенийхээ төлөө залбир. Ингэснээр та нар эдгээгдэх болой. Зөвтийн залбирал үр нөлөөтэй бөгөөд ихийг гүйцэлдүүлж чадна.
Иошуа, Аханд —Хүү минь, гуйя. Израилийн Бурхан ЭЗЭНд алдрыг өргөн, Түүнд хүндэтгэл үзүүл. Тэгээд юу хийснээ одоо надад хэл. Надаас юу ч бүү нуу гэлээ.
Үүний тусгал болох баптисм нь Есүс Христийн амиллаар дамжин одоо та нарыг авардаг. Баптисм нь биеийн бузрыг арилгадаг биш харин Бурханд өргөх сайн мөс чанарын төлөөх гуйлт юм.
Бид нүглээ улайвал итгэмжит, зөвт Тэрээр нүглийг маань уучилж, бүхий л зүй бусаас биднийг цэвэрлэнэ.