3 Түүний үзэгдэх төрх аянга лугаа адил, хувцас нь цас мэт цагаан байв.
3 Түүний дүр аянга лугаа адил хувцас нь цас шиг цагаан байв.
Салхинуудыг элчээ, Галын дөлийг Та үйлчлэгчээ болгодог.
Намайг харсаар байтал сэнтийнүүд тавигдаж, Эртний Нэгэн суудалдаа залрав. Түүний хувцас цас шиг цагаан, Толгойн үс нь цэвэр ноос шиг байв. Сэнтий нь галын дөл шиг, Дугуйнууд нь дүрэлзсэн гал шиг байв.
Тэр тэдний өмнө хувирав. Царай нь нар мэт гэрэлтэж, хувцас нь гэрэл мэт цагаан болсон байлаа.
Харуулууд түүнээс айн чичирч, үхдэл мэт болжээ.
Тэд булшинд ортол баруун талд нь цагаан нөмрөг нөмөрсөн нэгэн залуу сууж байхыг хараад гайхлаа.
Хувцас нь цацарсан цав цагаан болжээ. Энэ дэлхийн ямар ч цайруулагч түүн шиг цагааруулж чадахгүй.
цагаан хувцастай хоёр тэнгэрэлч Есүсийн цогцсыг тавьж байсан газарт нэг нь толгойд, нөгөө нь хөл талд нь сууж байв.
Түүний одохыг харж тэнгэр өөд гөлрөн байтал, гэнэт тэдний хажууд цагаан өмсгөлтэй хоёр хүн зогсоод,
Үүлээр хувцасласан, өөр нэгэн хүчит тэнгэрэлч тэнгэрээс буун ирэхийг би харлаа. Түүний толгой дээр солонго байсан бөгөөд нүүр нь нар мэт, хөл нь галан багана мэт байв.
Үүний дараа агуу эрх мэдэлтэй өөр нэгэн тэнгэрэлч тэнгэрээс буухыг би харав. Дэлхий түүний цог жавхлангаар гэрэлтэв.