Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Матай 27:19 - Ариун Библи 2013

19 Шүүх суудалд Пилатыг сууж байхад эхнэр нь түүнд —Тэр зөвт Хүнд юу ч бүү хий. Би урьд шөнө зүүдэндээ Түүнээс болж ихэд шаналав гэж хэлүүлжээ.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

19 Пилатыг шүүгчийн суудалд сууж байх үед эхнэр нь түүнд —Тэр зөвт Хүнд юу ч бүү хий. Би урьд шөнө зүүдэндээ Түүнээс болж ихэд шаналав гэж хэлүүлжээ.

Onani mutuwo Koperani




Матай 27:19
28 Mawu Ofanana  

Бурханы тэнгэрэлч зүүдэнд минь —Иаков! хэмээсэнд —Би энд байна гэж би хариулсан. —


Шөнө нь арам хүн Лабаны зүүдэнд Бурхан хүрч ирээд —Чи болгоомжил, Иаковт сайн муу юу ч битгий хэл! гэжээ.


Чамайг дөнгөх чадал надад бий. Харин өнгөрсөн шөнө эцгийн чинь Бурхан надад “Болгоомжил, Иаковт сайн муу юу ч битгий хэл” гэсэн.


Зэмлэл дуулах тусмаа хүзүү хөшүүн загнагч нь Засал авахгүйгээр гэнэт сүйрнэ.


Зовлонгоосоо Тэрээр гэрэл харна. Мэдлэгээрээ Тэрээр хангалуун болно. Зөвт Нэгэн, Миний Зарц Олныг зөвтгөнө, хилэнцийг нь үүрнэ.


Сион охин оо, үлэмж ихээр баярлагтун! Иерусалим охин оо! Ялалтын уухай хадаагтун! Үзэгтүн, хаан чинь чам уруу очиж байна. Тэр бол зөвт, ялагдашгүй, Даруухнаар илжиг унажээ. Илжигний төл болох дудран унажээ.


Тэрээр —Үгийг минь сонсогтун. Хэрэв та нар дунд эш үзүүлэгч байвал ЭЗЭН Би түүнд үзэгдлээр Өөрийгөө мэдүүлж, Би түүнтэй зүүдэнд нь ярьдаг юм.


Харин түүнийг тийн бодож байхад, харагтун, Эзэний тэнгэрэлч зүүдэнд нь үзэгдээд —Давидын хүү Иосеф оо, Мариаг эхнэрээ болгохоос бүү эмээгтүн. Учир нь түүнд олдоод байгаа нь Ариун Сүнснийх юм.


Тэгээд Херодыг үхсэний дараа, Египетэд Эзэний тэнгэрэлч Иосефийн зүүдэнд гэнэт үзэгдэж —


Эцэг Херодынхоо оронд Иудейг Архел хаанчилж байгааг тэр харин сонсоод тийш очихоос айжээ. Зүүдэнд нь Бурхан сэрэмжлүүлснээр Галил хавь уруу тэр явлаа.


Учир нь тэд атаархсандаа Түүнийг барьж өгснийг тэр мэдэж байлаа.


Пилат энэ нь яавч нэмэргүй, харин ч бүр үймээн самуун дэгдэж эхлэхийг хараад, ус авч, хурсан олны өмнө гараа угаан —Би энэ зөвт Хүний цусанд буруугүй. Өөрсдөө мэдтүгэй гэжээ.


Би гэм зэмгүй цуснаас урваснаараа нүгэл үйлдлээ гэхэд тэд —Энэ бидэнд хамаагүй. Өөрөө мэд гэв.


Бид үйлдсэн хэргийнхээ төлөө зохих хариуг л авсан. Харин энэ хүн ямар ч буруу юм үйлдээгүй шүү гээд


Энэ үйл явдлыг харсан зуутын дарга Бурханыг магтан —Энэ үнэхээр гэмгүй хүн байжээ гэв.


Тэр үгсийг Пилат сонсоод Есүсийг гаргаж, Шигтгэмэл чулуун индэр буюу еврейгээр Габбата гэдэг газарт шүүх суудалд суув.


Товлосон өдөр Херод сэнтийдээ хааны хувцастай заларч тэдэнд үг хэлж эхлэв.


Гэвч Галлионыг Ахай нутгийн захирагч байхад нь иудейчүүд санаа нийлэн Паулын эсрэг босож түүнийг шүүхэд суудалд авчраад —


Тийнхүү тэр тэднийг шүүх суудлаас хөөжээ.


Тэгэхэд тэд бүгд синагогийн ахлагч Состеныг барьж аваад шүүхийн өмнө зодсон боловч Галлион үүнийг огт тоосонгүй.


Паул —Намайг шүүх ёстой Цезарийн шүүх суудлын өмнө би зогсож байна. Иудейчүүдэд би ямар ч буруу үйлдээгүйг та ч сайн мэдэж байгаа.


Тэднийг энд цуглангуут хэргийг хойшлуулалгүй, маргааш нь би шүүх суудалдаа суун мөнөөх хүнийг авчрахыг тушаасан юм.


Ийнхүү Фест тэдний дунд найм, арваас илүүгүй хоноод Кайсари уруу явав. Маргааш нь тэр шүүх суудалдаа суугаад Паулыг авчрахыг тушаалаа.


Тэр нүгэл үйлдээгүй, аманд нь мэх худал байгаагүй.


Бяцхан хүүхдүүд минь, та нарыг нүгэл бүү үйлдээсэй хэмээн би эдгээрийг та нарт бичиж байна. Хэн нэг нь нүгэл үйлдвээс Эцэгийн өмнө бид Өмгөөлөгчтэй агаад тэр бол зөвт Есүс Христ мөн.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa