66 Та нар юу гэж бодож байна? гэхэд тэд —Тэр үхэх ёстой гэцгээлээ.
Энэ нь намайг буруутгагчдад хийгээд Миний сэтгэлийн эсрэг муучлан яригчдад ЭЗЭНээс өгөх шан болог.
Тэгтэл тахилч нар болон эш үзүүлэгчид нь түшмэд ба бүх ард түмэнд —Энэ хүнд үхэх ял өг! Учир нь та нарыг сонсож байхад тэрээр энэ хотын эсрэг эш үзүүлсэн билээ гэцгээв.
Иудейчүүд түүнд —Бидэнд хууль бий. Уг хуулийн дагуу бол Тэр үхэх ёстой. Учир нь Тэр Өөрийгөө Бурханы Хүү болгосон гэж хариулав.
Эш үзүүлэгчдээс хэнийг нь та нарын эцэг өвгөд хавчаагүй вэ? Тэд Зөвт Нэгэний ирэхийг урьдаас тунхагласан хүмүүсийг алж талж байсан бол эдүгээ та нар Түүнээс урвагсад мөн алуурчид болцгоожээ.
Үхвэл зохих гэм нүгэл үйлдсэн хүнийг алж, чи түүнийг модонд өлгөвөл
Та нар зөвт Нэгэнийг яллаж, алав. Тэр та нарыг эсэргүүцдэггүй.