4 Харин ухаалгууд нь савтай тосыг дэнлүүтэй нь хамт авчээ.
4 Харин ухаалагууд нь дэнлүүгээ тос хийсэн савны хамт авсан байлаа.
Та зөвт байдлыг хайрлаж, Буруу явдлыг үзэн яддаг. Тиймээс Бурхан, Таны Бурхан, Нөхдийн тань дээгүүр Таныг баяр баяслын тосоор тослов.
Харагтун, Би та нарыг сүрэг чонон дундах хонь мэт илгээж байна. Тиймээс могой мэт ухаалаг, тагтаа мэт гэмгүй бай.
Тэдний тав нь мунхаг, тав нь ухаалаг байлаа.
Мунхгууд нь дэнлүүгээ авахдаа тосыг нь авсангүй.
Сүйт залууг саатсанд тэд бүгд үүрэглэсээр унтав.
Тиймд эдгээр үгсийг минь сонсоод үүний дагуу үйлдэгч бүр хадан дээр байшингаа барьсан ухаалаг эртэй зүйрлэгдэнэ.
Бурханаас илгээгдсэн Тэр, Бурханы үгийг айлддаг. Учир нь Бурхан Сүнсийг хэмжээлшгүйгээр өгдөг.
Хэрэв Бурханы Сүнс үнэхээр та нарын дотор оршиж байвал, та нар махбодоор бус, харин Сүнсээр байна. Хэрэв хэн нэгэнд Христийн Сүнс байхгүй бол тэр Түүнийх биш.
Тэр биднийг бас тамгалсан ба зүрхэнд маань Сүнсийг барьцаа болгон өгсөн аж.
Харин та нар Ариун Нэгэнээр тослогдсон бөгөөд бүхнийг мэднэ.
Та нарын Түүнээс авсан тосолгоо нь та нарын дотор байдаг бөгөөд өөрсдөд чинь заах хэн нэгэн та нарт хэрэггүй. Харин Түүний тосолгоо нь та нарт бүхнийг заадаг бөгөөд тэрхүү тосолгоо нь худал биш, үнэн. Та нарт заасан ёсоор та нар Түүний дотор байгтун.
Хагарал гаргадаг, төрөлхөөрөө байдаг тэдэнд Сүнс үгүй аж.