Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Матай 24:7 - Ариун Библи 2013

7 Үндэстэн үндэстнийхээ эсрэг, хаанчлал хаанчлалынхаа эсрэг босох бөгөөд энд тэндгүй өлсгөлөн хийгээд газар хөдлөлт болно.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

7 Үндэстэн үндэстнийхээ эсрэг, хаанчлал хаанчлалынхаа эсрэг босох бөгөөд энд тэндгүй өлсгөлөн болоод газар хөдлөлт болно.

Onani mutuwo Koperani




Матай 24:7
20 Mawu Ofanana  

Бурхан тэднийг зовлон шаналан бүхнээр үймүүлсэн тул нэг үндэстнийг нөгөө үндэстэн, нэг хотыг нөгөө хот устгаж байв.


“Би египетчүүдийг египетчүүдийн эсрэг турхирна. Тэд ах дүүгийнхээ эсрэг, Хөршийнхөө эсрэг, Хот нь хотын эсрэг, Хаанчлал нь хаанчлалын эсрэг байлдах болно.


Түг түмдийн ЭЗЭН Чамайг аянга, газар хөдлөлт, их дуу чимээ, хуй салхи, шуурга, түймэрдэгч галын дөлөөр шийтгэнэ.


Учир нь Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. —Хүн амьтныг түүнээс таслахын тулд Би дөрвөн агуу шүүлт буюу илд, өлсгөлөн, зэрлэг араатан, гай гамшгийг Иерусалимд хэр их илгээх юм бэ?


Би түүнийг балгас, балгас, балгас болгоно. Эрхт Нэгэнийг ирэх хүртэл тэр нь тогтохгүй бөгөөд Би үүнийг Түүнд өгнө.”


Тэр өдөр тэдний дээр асар их үймээн самуун ЭЗЭНээс бууж ирнэ. Тэд нэг нэгнийгээ баривчлан, нэгийнх нь гар нөгөөгийнхөө гарын эсрэг өргөгдөнө.


хүчтэй газар хөдлөлтүүд болно. Энд тэндгүй гамшиг болон өлсгөлөн болж, аймшиг хийгээд үлэмж тэмдгүүд тэнгэрээс үзэгдэнэ.


Тэдний нэг Агаб гэгч босож, Сүнсээр зааварчлагдан —Бүх дэлхийг хамарсан их өлсгөлөн болно гэж хэлэв. Энэ өлсгөлөн Клаудын хаанчлалын үед болжээ.


Би дээр тэнгэрт совин ёр Доор газарт тэмдгүүдийг өгнө. Энэ нь цус, гал, суунаглах утаа билээ.


“Дахиж нэг удаа” гэдэг нь үл ганхах нь үлдэхийн тулд, бүтээгдсэн ганхах нь зайлуулагдахыг хэлж байгаа юм.


Түүнийг зургаа дахь лацыг эвдэх үед би харж байлаа. Асар хүчтэй газар хөдлөлт болж, нар хялгасан таар мэт харлаж, сар бүхэлдээ цус адил болов.


Түүнийг гурав дахь лацыг эвдэхэд гурав дахь амьтан нь “Ирэгтүн” гэхийг би сонсов. Харагтун, би нэгэн хар морь харлаа. Түүнийг унасан нэгэн нь гартаа хос дэнс барьсан байв. —


Хэмжүүр буудай нь нэг денар, гурван хэмжүүр арвай нь нэг денар болно. Тос болон дарсыг бүү сүйтгэ гэж дөрвөн амьтны дундаас гарах мэт дууг би сонсов.


Харагтун, би зэгэл ногоон морийг харлаа. Түүнийг унасан нэгний нэрийг “Үхэл” гэдэг бөгөөд Үхэгсдийн орон түүнийг дагаж байлаа. Дэлхийн дөрөвний нэгийг илд, өлсгөлөн, тахал, газрын зэрлэг араатнуудаар хөнөөх эрх мэдэл тэдэнд өгөгдөв.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa