Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Матай 24:39 - Ариун Библи 2013

39 Үер бууж, бүгдийг хаман одох хүртэл тэд мэдээгүй юм. Хүний Хүүгийн залрал ийм байх болно.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

39 Үер бууж бүгдийг хаман одох хүртэл тэд ойлгоогүй юм. Хүний Хүүгийн залран ирэх нь түүнчлэн байх болно.

Onani mutuwo Koperani




Матай 24:39
18 Mawu Ofanana  

Ингээд Тэрээр хүн төрөлхтнөөс авахуулаад араатан амьтад, газраар мөлхөгч, тэнгэр огторгуйн жигүүртэн шувуудыг хүртэл газар дээрх хамаг амьтныг арчин зайлуулсан бөгөөд тэд бүгд газрын хөрснөөс арчигджээ. Гагцхүү Ноа болон түүнтэй хамт бүхээгт байгсад л үлджээ.


Чи “Зодоод л байсан, бэртсэнгүй. Нүдээд л байсан, мэдээгүй. Би хэзээ сэрэх бол? Дахиад олоод уух юмсан” гэх болно.


“Харагтун, бид үүнийг мэдээгүй” гэж чи хэлэх аваас Зүрхийг чинь дэнслэгч анхаарахгүй гэж үү? Сэтгэлийг чинь хамгаалагч мэдэхгүй гэж үү? Тэрээр үйлсийнх нь хариуг хүмүүнд өгөхгүй гэж үү?


Зөвт нь ядуусын эрхийг мэддэг бол Буруу нь үүнийг эс ойлгох.


Тиймээс хилэнгийнхээ ааг омгийг, Дайны хатуу ширүүнийг Тэр тэдний дээр асгав. Тэднийг бүх талаас нь галдсан боловч тэд ойлгосонгүй. Тэднийг шатаасан боловч тэд зүрхэндээ авсангүй.


Хүний Хүү тэнгэрэлч нарынхаа хамт Эцэгийнх шигээ алдраар ирж, хүн бүрд үйлийнх нь дагуу хариу өгөх бус уу?


Түүнийг Чидун ууланд сууж байхад шавь нар хэдүүлхнээ Түүн дээр ирж —Энэ нь хэзээ болох вэ? Таны залрал болон үеийн төгсгөлийн тэмдэг юу байх вэ? Бидэнд хэлээч гэсэнд


Тэгээд Хүний Хүүгийн тэмдэг тэнгэрт илэрхийлэгдэхэд газрын бүх овог гашуудан уйлж, Хүний Хүүг тэнгэрийн үүлэн дунд аугаа сүр хүч, цог жавхлантайгаар залрахыг харна.


Учир нь Хүний Хүүгийн залрал Ноагийн өдрүүдтэй адил байх юм.


Тэр үед хоёр хүн талбайд байхад нэгийг нь авч, нөгөөг нь үлдээнэ.


чамайг болон чиний дотор хүүхдүүдийг чинь газартай тэгшлэх болно. Тэд чиний дотор чулууг чулуун дээр нь орхихгүй. Учир нь чам дээрх, Бурханы харгалзлын цагийг чи мэдээгүй юм гэв.


Муу муухайг үйлдэгч бүр үйлс нь илэрчих вий гэсэндээ гэрлийг үзэн ядаж, гэрэлд гарч ирдэггүй.


“Харагтун. Басамжлагчид аа, гайхацгаа, мөхөцгөө! Учир нь та нарын өдрүүдэд Хэн нэгэн нь тайлбарласан ч, Хэзээ ч та нар итгэхгүй тийм үйлийг Би гүйцэлдүүлэх болно” гэсэн байдаг гэлээ.


Тэд Бурханыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан тул тэднийг Бурхан завхарсан сэтгэл болон хийх ёсгүй үйлдэлд нь орхижээ.


Бурханы үгээр тэнгэр нь өнө эрт оршин тогтносон бөгөөд газар нь уснаас гараад усаар хэлбэржсэн болохыг тэд санаатайгаар үл ойшоодог.


Бүх Израилиас шилэгдсэн арван мянган эрс Гибеагийн эсрэг тулж ирсэн ба тулалдаан хүнд байлаа. Тэдэнд гай нүүрлэснийг харин тэд мэдсэнгүй.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa