7 Хаан уурлаж, цэргүүдээ илгээн тэр алуурчдыг хөнөөгөөд, хотыг нь галдан шатаав.
7 Хаан уурлаад, цэргүүдээ илгээн тэдгээр алуурчдыг хөнөөгөөд, хотыг нь галдан шатаав.
Тэгээд жаран хоёр долоон хоногийн дараа Мессиа таслагдаж, юу ч үгүй болно. Хожим ирэх Жононгийн ард түмэн хот хийгээд ариун газрыг эвдэх болно. Төгсгөл нь үерээр ирж, бүр эцэс хүртэл тэнд дайн үргэлжилж, хоосрол нь тогтоогдсон билээ.
ЭЗЭН цэргийнхээ тэргүүнд дуугаа өргөнө. Хуаран нь юутай том. Учир нь тушаалыг нь биелүүлэгч хүчирхэг ажгуу. ЭЗЭНий өдөр үнэхээр агуу, маш аймшигтай. Хэн үүнийг тэвчиж чадах вэ?
“Дараа нь та нарын эсрэг Миний илгээсэн агуу их цэрэг буюу Царцаа, дэвхрэг, төөлүүр хорхой, авгалдайны цөлмөсөн он жилүүдийг Би та нарт нөхөн төлнө.
Би бүх үндэстнийг цуглуулан Иехошафатын хөндийд авчирна. Тэгээд Би ард түмнийхээ, Өөрийн өв Израилийн өмнөөс тэднийг тэнд шүүнэ. Тэд ард түмнийг минь үндэстнүүдийн дунд тараан газрыг минь хуваасан.
Бусад нь зарц нарыг нь барин авч, доромжлон гутаагаад алжээ.
Тэгээд тэр зарц нартаа “Хурим бэлэн боллоо. Харин уригдагсад маань зохисгүй хүмүүс байжээ.
Надаар өөрсдийгөө хаанчлуулахыг хүсээгүй дайснуудыг минь нааш авчирч, өмнө минь тэднийг хөнөөгтүн” гэж зарлиг буулгажээ гэв.
Тэгэхэд Иудейд байгсад нь уулс өөд зугтаг. Хотод байгсад нь тэндээс гараг, хөдөө байгсад нь хотод бүү орог.
Илдний ирээр тэд унагаагдаж, бүх үндэстнүүд уруу цөлөгдөнө. Харийнхны цаг гүйцэх хүртэл Иерусалим харийнхны хөл доор талхлагдах болно.
харийнхныг аврах гэсэн яриаг маань хорьсноор тэдний нүглүүд хуралдсаар байна. Гэвч эцэст нь уур хилэн тэдэн дээр буулаа.