Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Матай 22:24 - Ариун Библи 2013

24 Багш аа, Мосе “Хүн үр хүүхэдгүй үхвэл дүү нь эхнэртэй нь гэрлэж, ахынхаа үр удмыг залгуулах ёстой” гэж хэлсэн.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

24 Багш аа, Мосе “Хэрэв эр хүн нь үр хүүхэдгүй үхвэл, түүний дүү эхнэртэй нь гэрлэж ахынхаа үр удмыг залгуулах ёстой” гэж хэлсэн.

Onani mutuwo Koperani




Матай 22:24
14 Mawu Ofanana  

Иуда өөрийн бэр Тамарт —Чи миний хүү Шелаг насанд хүртэл эцгийнхээ гэрт бэлэвсэн эмийн ёсоор суу гэжээ. Учир нь тэрээр Шела бас ах нарынхаа нэгэн адил үхэх вий гэж боджээ. Тэгээд Тамар эцгийнхээ гэрт очиж суув.


Иуда, Онанд —Чи ахынхаа эхнэр дээр орж, хадам дүүгийн хувьд үүргээ биелүүлж, ахынхаа төлөө үе залгамжлах үр удамтай болгож өг гэв.


Тэд шавь нараа Херодынхонтой хамт Түүнд илгээж, ингэж асуулгалаа. —Багш аа, бид Таны үнэнч хийгээд Бурханы замыг үнэнээр заадгийг, хэнийг ч үл ялгаварлан, хэнд ч тал засдаггүйг мэднэ.


Манайд ах дүү долоо байсан юм. Ууган нь эхнэр аваад үр хүүхэдгүй үхэж эхнэрээ дүүдээ үлдээсэн.


Багш аа, хуулийн аль тушаал нь агуу вэ? гэв.


Намайг “Эзэн минь, Эзэн минь” гэсэн болгон тэнгэрийн хаанчлалд орохгүй. Харин тэнгэрт байгаа Эцэгийн минь хүслийг үйлдэгч нь л орно.


Багш аа, Мосе “Хэрэв хэн нэгний чинь ах нас барж, эхнэр нь хүүхэдгүй үлдвэл дүү нь эхнэртэй нь гэрлэж, ахынхаа үр удмыг залгуулах ёстой” гэж бидэнд бичсэн.


асуун —Багш аа, Мосе “Хэрэв хэн нэгний чинь ах нас барж, эхнэр нь үр хүүхэдгүй үлдвэл дүү нь эхнэртэй нь гэрлэж ахынхаа үр удмыг залгуулах ёстой” гэж бидэнд бичсэн.


Иймд амилалд тэр эмэгтэй хэнийх нь эхнэр болох вэ? Учир нь тэр долоо бүгдээрээ түүнтэй гэрлэсэн шүү дээ гэхэд


Та нар Намайг “Эзэн, Эзэн” гэж дууддаг хэрнээ юунд хэлснийг минь үйлддэггүй юм бэ?


Харин Наоми —Буцагтун, охид минь! Яагаад та нар надтай хамт явах гээд байгаа юм? Та нарт нөхөр болчихоор хөвгүүд миний хэвлийд одоо бий юу?


Энэ шөнө эндээ үлд. Өглөө болоход тэр хүн чиний төлөө өвийг зольж авбал сайн. Тэр чиний төлөө өвийг зольж аваг. ЭЗЭН амьд! Хэрэв тэр чиний төлөө өвийг золин авахыг хүсэхгүй бол би чиний төлөө өвийг зольж авъя. Өглөө болтол хажуул гэв.


Тэгтэл Боаз —Чи Наомигийн гараас тариалангийн талбайг золин худалдаж авах тэр өдөртөө мөн талийгаачийн нэрийг түүний газрын өвд дуудагдан үлдээлгэхийн тулд талийгаачийн бэлэвсэн эхнэр моаб эмэгтэй Рутыг бас авах ёстой гэв.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa