22 Үүнийг сонсоод тэд мэл гайхаж, Түүнийг орхин одлоо.
22 Үүнийг сонсоод тэд мэл гайхаж Түүнийг орхин одлоо.
Харагтун, Би та нарыг сүрэг чонон дундах хонь мэт илгээж байна. Тиймээс могой мэт ухаалаг, тагтаа мэт гэмгүй бай.
Үүнийг сонсоод ард олон, сургаалыг нь гайхаж байлаа.
Хэн ч хариуд нь Түүнд үг хэлж чадаагүй бөгөөд тэр өдрөөс хойш нэг ч хүн Түүнээс юм асууж зүрхэлсэнгүй.
Есүс үүнийг сонсоод гайхаж, дагаж явсан олонд —Үнэнээр Би та нарт хэлье. Би ийм агуу итгэлийг Израильд хэнээс ч олоогүй юм байна.
Есүс өөрсдийнх нь тухай сургаалт зүйрлэл өгүүлснийг тэд ойлгоод Есүсийг барихыг санаархсан ч ард олноос айв. Тиймээс тэд Есүсийг орхиж явлаа.
Та нарыг эсэргүүцэгчдээс нэг нь ч эсэргүүцэж, хориглож чадахааргүй үг болоод мэргэн ухааныг Би та нарт өгөх болно.
Гэвч тэд түүний, Сүнс болон мэргэн ухаанаар ярьж байсныг сөрж чадсангүй.
Та нарын яриа үргэлж нигүүлсэнгүй бөгөөд давсаар амталсан мэт байг. Ингэснээр та нар хүн болгонд яаж хариулах учиртайгаа мэдэх юм.