24 Үүнийг өнөөх арав нь сонсоод ах дүү хоёрт зэвүүцэв.
24 Үүнийг сонсоод арав нь ах дүү хоёрт зэвүүцэв.
Их зангаас мэтгэлцээн маргаан. Зөвлөгөөг авагсдад мэргэн ухаан.
Тэр тэдэнд —Та нар аяганаас минь ууна. Харин баруун, зүүн талд минь суухыг Би болгоодог юм биш. Харин энэ нь Эцэгийн минь бэлтгэсэн хүмүүсийнх юм гэж айлдав.
Харин Есүс тэднийг дуудаад, —Харийнхны захирагчид тэднийг ноёрхдог бөгөөд ихэс дээдэс нь тэднийг эрхшээдгийг та нар мэднэ.
Есүс хараад зэвүүцэж, тэдэнд —Хүүхдүүдэд зөвшөөрч, Тэднийг Над дээр ирэхийг нь бүү хоригло. Учир нь Бурханы хаанчлал эдний адил хүмүүсийнх юм.
Үүнийг сонсоод, арав нь Иаков, Иохан нарт зэвүүцэж эхлэв.
Есүс Амралтын өдөр эдгээсэнд зэвүүцсэн синагогийн захирагч хурсан олонд хандаж —Ажил төрөлөө амжуулах ёстой зургаан өдөр байдаг. Тиймээс Амралтын өдөр биш харин өөр өдрүүдэд л ирж эдгээлгэ гэхэд
Хайр тэвчээртэй энэрэнгүй билээ. Хайр атаархдаггүй. Хайр агсганадаггүй, ихэрхдэггүй,
Юуг ч аминч санаархал эсвэл ихэрхэг зангаар бүү хий. Харин даруугаар бие биенээ өөрөөсөө дээр гэж үзэж,
Хэрэв зүрхэнд чинь гашуун атаархал ба хувиа хичээсэн зорилго байх аваас бүү бардамна, үнэний эсрэг худал бүү ярь.
Залуус аа, та нар мөн түүнчлэн ахлагчдадаа захирагд. Та бүгд бие биендээ даруу хандах байдлаар хувцасла. Учир нь Бурхан бардмыг эсэргүүцдэг, харин дарууд нигүүлсэл өгдөг.