10 Тэд одыг хараад, үлэмж баяр хөөрөөр бялхав.
10 Тэд одыг хараад, үлэмж баяр хөөр болж ихэд баярлажээ.
Түүний ариун нэрд алдар байг. ЭЗЭНийг эрэлхийлэгчийн зүрх баясах болтугай.
Үндэстнүүд баярлан баяр хөөрөөр дуулаг. Учир нь Та хүмүүсийг Шударга ёсоор шүүж, Дэлхий дээр үндэстнүүдийг Захирах болно. Села
Тэгээд гэрт орж, эх Мариагийнхаа хамт буй хүүхдийг хараад, сөгдөн Түүнд мөргөж, эрдэнэсийн хайрцгаа нээгээд алт, гүгэл, миррийг бэлэг болгон өргөв. —
Тэд хааны айлдварыг сонсоод замдаа гарав. Үзэгтүн, тэгтэл зүүнтээд тэдний харсан од өмнө нь явсаар хүүхдийн байсан газар хүрээд тогтжээ.
Тэнгэрэлч тэдэнд —Бүү айгтун, харагтун, би бүх ард түмнийг үлэмж баярлуулах сайхан мэдээг та нарт авчирлаа.
Өөрсдөд нь хэлүүлсний дагуу бүхнийг сонсож үзсэндээ хоньчид Бурханыг магтан алдаршуулсаар буцлаа.
ЭЗЭН түүнийг газрын өндрийг унуулан явуулж, талбайн ургацыг идүүлж, хаднаас зөгийн бал, цахиур хаднаас тос гаргаж түүнд хөхүүлсэн.