Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Матай 19:9 - Ариун Библи 2013

9 Би та нарт хэлье. Хэн садар самуунаас өөр шалтгаанаар эхнэрээсээ салж, өөр эмэгтэйтэй гэрлэнэ, тэр нь завхайрсан болно гэв.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

9 Би та нарт хэлье. Хэн садар самуунаас өөр шалтгаанаар эхнэрээсээ салж, өөр эмэгтэйтэй гэрлэнэ, тэр нь завхайрсан болно гэв.

Onani mutuwo Koperani




Матай 19:9
18 Mawu Ofanana  

Гэтэл Бурхан шөнөөр Абимелех дээр зүүдэнд нь хүрч ирээд, түүнд хэлсэн нь —Чи авсан энэ эмэгтэйгээсээ болж үхнэ. Учир нь тэр эмэгтэй бол гэрлэсэн эмэгтэй гэв.


Үүнээс гадна, тэрээр Иудагийн уулс дээр мөргөлийн өндөрлөгүүдийг босгон Иерусалимын оршин суугчдыг завхайруулж, Иудаг төөрүүлэв.


“Хэрэв нөхөр нь эхнэрээсээ салж, Эхнэр нь түүнээс явж, өөр хүнийх болбол Нөхөр нь түүн дээр буцаж ирэх үү? Тэр нутаг бүрмөсөн бохирдсон бус уу? Гэвч чи олон амрагтай янхан юм. Гэлээ ч чи Над уруу буцаж ирдэг” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Итгэлгүй Израилийн бүхий л садар самууныг хараад Би түүнийг явуулж, салсны гэрчилгээ өгсөн боловч итгэл эвдэгч эгч Иуда нь эмээсэнгүй. Харин тэр явж, бас янхан болов.


«Даанч чи, гоо үзэсгэлэндээ найдаж, нэр алдраараа садарлан хажуугаар өнгөрөгч болгон дээр янхандалаа асган өөрийгөө тавьж өгсөн.


Чи бас худалдаачдын газар Халдеитай янхандлыг үлэмж ихээр үйлдсэн боловч үүгээр ч чи ханасангүй.


Би чиний хажуугаар өнгөрч, чамайг харсанд, үзэгтүн, чи хайрлуулах насан дээрээ байжээ. Тиймээс Би хормойгоо чиний дээгүүр дэлгэж нүцгэнийг чинь халхалсан. Би бас чамд тангараглан чамайг Минийх болгохоор чамтай гэрээнд нэгдсэн» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.


Шавь нар нь Түүнд —Хэрэв нөхөр эхнэрийн харьцаа ийм байвал гэрлэхгүй байсан нь дээр юм гэхэд


Тэр тэдэнд —Зүрхний чинь хатуугаас болж эхнэрээсээ салахыг Мосе та нарт зөвшөөрсөн юм. Гэвч анхнаасаа ийм байгаагүй.


Харин Би та нарт хэлье, хэн боловч садар самуунаас өөр шалтгаанаар эхнэрээсээ салбал эхнэрээ завхайруулж буй хэрэг бөгөөд хэн боловч салсан эмэгтэйтэй гэрлэвэл завхайрч буй хэрэг мөн.


Эхнэрээсээ салж, өөр нэгэнтэй гэрлэгч хэн боловч завхайрсан болно. Нөхрөөсөө салсан нэгэнтэй гэрлэгч нь завхайрсан болно.


Харийнхны дунд ч байдаггүй садар самуун та нарын дунд байдаг нь дуулдлаа. Нэг чинь эцгийнхээ эхнэртэй нөхөцдөг гэнэ.


Эхнэр хүн нөхрөө амьд байхад нь түүнтэй холбогдсон байдаг. Нөхөр нь харин нойрсвол тэр эмэгтэй хүссэнтэйгээ гэрлэх эрх чөлөөтэй болно. Зөвхөн Эзэн дотор.


Эхнэрийн биеийг мэдэх эрх мэдэл өөрт нь бус харин нөхөрт нь байна. Үүнчлэн нөхрийн биеийг мэдэх эрх мэдэл өөрт нь бус харин эхнэрт нь байна.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa