Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Матай 18:15 - Ариун Библи 2013

15 Ах дүү чинь нүгэл үйлдвээс явж түүнтэй ганцаарчлан уулзаж зэмлэ. Хэрэв тэр чамайг сонсвол чи ах дүүгээ олж авсан хэрэг.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

15 Хэрэв ах дүү чинь нүгэл үйлдвэл, явж түүнтэй ганцаарчлан уулзан зэмлэ. Хэрэв тэр чамайг сонсвол, чи ах дүүгээ олж авсан хэрэг.

Onani mutuwo Koperani




Матай 18:15
21 Mawu Ofanana  

Зөвт нэгэн намайг цохиг. Тэр нь хайр энэрэл билээ. Намайг зэмлэг. Тэр нь шилмэл тос билээ. Толгойг минь үүнээс бүү татгалзуулаач! Учир нь залбирал минь Тэдний ёрын муугийн эсрэг юм.


Зөвт хүний үр жимс нь амийн мод. Мэргэн хүн бусдыг өөртөө татах.


Ах дүүгээ зүрхэндээ бүү үзэн яд. Хөршөө шулуухан зэмлэ. Тэгвэл чи өөрөө гэм нүгэл үүрэхгүй.


Тиймд энэ багачуудаас хэн нэг нь алдагдах нь тэнгэрт байгаа Эцэгийн чинь хүсэл биш юм.


Дараа нь Петр ирж, Түүнд —Эзэн, ах дүү маань миний эсрэг нүгэл үйлдэхэд би хэдэн удаа уучлах вэ? Долоон удаа юу? гэхэд нь


Түүнчлэн та нарын нэгбүр чинь ах дүүгээ зүрхнээсээ эс уучлах аваас тэнгэрлэг Эцэг минь ч та нарт мөн тэгж хандах болно гэлээ.


Мууд бүү дийлд, мууг харин сайнаар дийл.


Ийнхүү ах дүүсийнхээ эсрэг нүгэл үйлдэж, сул дорой мөс чанарыг нь шархлуулснаараа чи Христийн эсрэг нүгэл үйлдэж байгаа юм.


Гэхдээ би гомдоогчийн төлөө бус, гомдогчийн ч төлөө бус, харин бидний төлөөх зүтгэлийг чинь Бурханы өмнө өөрсдөд чинь мэдүүлэхийн тулд та нарт бичсэн.


Ах дүү нар аа, хэрэв хэн нэг нь гэмд автсан бол сүнслэг та нар түүнийг дөлгөөн сүнсээр шинэчлэн засагтун. Ингэхдээ өөрийгөө ч хянаж бай. Эс тэгвэл чи ч мөн уруу татагдах вий.


Ингэхдээ нэг нэгнээ хүлцэж, бие биенээ уучилж, хэрэв хэн нэгэнд чинь нөгөөгийнхөө эсрэг гомдол байвал та нарыг Эзэн уучилсны адил та нар бас уучил.


Мөн хэн ч үүнийг зөрчиж, энэ хэрэгт ах дүүгээ мэхэлж болохгүй. Би та нарт урьд нь хэлж, чухалчлан анхааруулж байсанчлан, энэ бүхний төлөө өшөө авагч нь Эзэн юм.


Түүнийг дайсан мэт бүү үз, харин ах дүүгийн хувьд сануул.


Зөрчилдсөн хүнээс анхны ба хоёр дахь удаагийн сануулгын дараа татгалз.


Түүнчлэн эхнэрүүд ээ, та нар нөхөртөө захирагд. Ингэх нь нөхрүүдийн чинь зарим нь үгийг дагахгүй байгаа ч гэсэн, тэд үггүйгээр эхнэрүүдийнхээ биеэ авч явах байдлаар аврагдана.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa