Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Матай 17:5 - Ариун Библи 2013

5 харагтун, гэрэлт үүл тэднийг бүрхэн аваад, үүлнээс —Энэ бол Миний хайрт Хүү, Таалал минь Түүнд оршдог. Түүнийг сонсогтун гэх дуун гарав.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

5 Тийн ярьж байтал харагтун, гэрэлт үүл тэднийг бүрхэн авахад үүлнээс —Энэ бол Миний хайрт Хүү мөн. Түүнд Миний таалал оршдог. Түүнийг сонсогтун гэх дуу гарав.

Onani mutuwo Koperani




Матай 17:5
38 Mawu Ofanana  

Тэгтэл ЭЗЭН хуй салхин дундаас Иовд хариулан


Зовлон шаналан дотор Чи хашхирсан бөгөөд Би чамайг мултруулав. Аянгын нууц газраас чамд хариу өгч Чамайг Мерибагийн усны дэргэд Би туршсан. Села


Дараа нь эвэр бүрээн дуу улам улмаар чангарахад Мосе ярьж, Бурхан аянга мэт дуугаар түүнд хариулав.


Миний дэмнэдэг Зарц, Миний сонгосон, таалдаг Нэгэнийг минь хар. Би Түүний дээр Сүнсээ байлгана. Тэрээр үндэстнүүдэд шударга ёсыг авчирна.


Зөвт байдлынхаа төлөө Хуулийг агуу их, хүндтэй болгох нь ЭЗЭНд таатай байдаг.


«Миний сонгосон Зарц, Сэтгэлд минь нийцсэн Хайртыг минь харагтун. Би Түүний дээр Сүнсээ байлгана. Тэрээр харийнханд Шударга ёсыг тунхаглана.


Шавь нар үүнийг сонсоод нүүрээрээ унаж, ихэд айв.


Тэнгэрээс —Үзэгтүн, хайрт Хүү минь энэ билээ. Таалал минь Түүнд оршдог гэх дуун гарлаа.


Тэнгэрээс дуун гарч —Хайрт Хүү минь Чи билээ. Таалал минь Чамд оршдог гэв.


Гэтэл үүл гарч тэднийг бүрхэн авахад үүлнээс —Энэ бол Миний хайрт Хүү. Түүнийг сонсогтун гэх дуун гарав.


Ариун Сүнс Түүн дээр тагтаа мэт биет хэлбэрээр буун иртэл, тэнгэрээс дуун гарч —Хайрт Хүү минь чи билээ. Таалал минь Чамд оршдог гэв.


Бурхан ертөнцийг үнэхээр хайрласандаа цорын ганц Хүүгээ өгсөн тул Хүүд итгэдэг бүхэн мөхөхгүй харин мөнх амьтай байх болно.


Эцэг нь Хүүгээ хайрлан, Түүний гарт бүгдийг өгсөн юм.


Намайг илгээсэн Эцэг Өөрөө Намайг гэрчилсэн юм. Та нар хэзээ ч Түүний дууг сонсоогүй, дүр төрхийг нь ч хараагүй.


Тэр ийнхүү айлдаад тэднийг харсаар байтал дээш өргөгдөж, үүл Түүнийг тэдний хараанаас авч одов.


Чухамдаа Мосе Израилийн хөвгүүдэд хандаж “Миний адил эш үзүүлэгчийг ах дүү нарын чинь дундаас та нарын төлөө Бурхан гаргаж ирнэ” гэж хэлсэн билээ.


Энэ нь хайрлагдсан Нэгэнийхээ дор бидэнд ивээж өгсөн Түүний нигүүлслийн алдрыг магтуулахын тулд болой.


Миний адил эш үзүүлэгчийг ах дүү нарын чинь дундаас ЭЗЭН Бурхан чинь та нарын төлөө гаргаж ирнэ. Та нар түүнийг сонсогтун.


Миний нэрээр ярих эш үзүүлэгчийн хэлэх үгийг сонсоогүй хэн бүхэн Миний шийтгэлийг хүлээх болно.


ЭЗЭН эдгээр үгсийг уулан дээрх гал дотроос, үүлэн дотроос, гүн харанхуй дундаас, танай бүх чуулганд чанга дуугаар айлдсаны дараа өөр юу ч нэмж айлдсангүй. Тэгээд түүнийгээ хоёр чулуун хавтан дээр Тэр бичээд, надад өгсөн.


Тэр биднийг харанхуйн эрх мэдлээс авраад, хайрт Хүүгийнхээ хаанчлалд шилжүүлсэн юм.


Тэр төгс болгогдсоноороо Өөрт нь дуулгавартай байдаг бүхэнд мөнх авралын эх үндэс нь болсон бөгөөд


Харагтун, Тэр үүлсийн хамт ирэх бөгөөд нүд бүр Түүнийг харна. Түүнийг жадалсан хүмүүс ч харна. Дэлхийн бүх овог Түүнээс болж гашуудах болно. Тийм ээ, Амен.


Үзэгтүн, би нэгэн цагаан үүл харав. Тэргүүн дээрээ алтан титэмтэй, мутартаа хурц хадууртай, Хүний Хүүтэй адил нэгэн тэр үүлэн дээр заларч байлаа.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa