Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Матай 17:4 - Ариун Библи 2013

4 Петр, Есүст —Эзэн, энд байгаа маань бидэнд сайн боллоо. Таныг хүсвэл энд гурван цацар барьж өгье. Танд нэгийг, Мосед нэгийг, Елиад нэгийг гэж байтал,

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

4 Петр Есүст —Эзэн, энд байгаа маань бидэнд сайн боллоо. Хэрэв Таныг хүсвэл энд гурван цацар барьж өгье. Нэгийг нь Танд, нэгийг нь Мосед, нэгийг нь Елиад зориулъя гэв.

Onani mutuwo Koperani




Матай 17:4
16 Mawu Ofanana  

Өөрт минь Та амийн замыг таниулна Өөрийн тань оршихуйд л баяр хөөр дүүрэн Таны баруун мутарт Баяр жаргал үүрд байдаг.


“Бидэнд сайныг үзүүлэгч нь хэн бэ?” гэж Олон хүн асууж байна. ЭЗЭН, Өөрийн мэлмийг өргөж Бидэн дээр гэрэлтээч!


Чиний нүд гоо үзэсгэлэнт Хааныг харж, Тэд алс холын газрыг үзнэ.


Тэд ямар үзэсгэлэнтэй, хөөрхөн байх бол оо! Үр тариа залуусыг хөгжөөж, Шинэ дарс онгон охидыг баясгана.


Харагтун. Мосе, Елиа нар Түүнтэй ярилцах нь тэдэнд үзэгдлээ.


Тэднийг Есүсээс холдон явахад Петр, Есүст —Эзэнтэн, энд байгаа маань бидэнд сайн байна. Бид гурван цацар барьж өгье. Нэгийг нь Танд, нэгийг нь Мосед, нэгийг нь Елиад гэв. Тэр юу ярьж байгаагаа ч ойлгоогүй байлаа.


Аав аа, Надад өгсөн хүмүүс тань бас Миний байдаг газарт Надтай хамт байж, сүр жавхланг минь үзээсэй гэж Би хүсэж байна. Тэр сүр жавхланг Та Надад өгсөн билээ. Учир нь ертөнцийн сууриас өмнө Та Намайг хайрласан.


Иудейчүүдийн Майхан баяр ойртжээ.


Би хоёр талаас шахагдаж байна. Эндээс одож, Христтэй хамт байхыг хүсэж байна. Энэ нь хол дээр юм.


Хайртууд минь, бид одоо Бурханы хүүхдүүд. Бидний ямар болох нь хараахан илчлэгдээгүй. Түүнийг илчлэгдэхэд бид Түүнтэй адил болно гэдгийг мэднэ. Учир нь бид Түүнийг байгаагаар нь харах болно.


Хотод гэрэлтүүлэх нар, сар хэрэггүй ажээ. Учир нь Бурханы цог жавхлан түүнийг гэрэлтүүлэх бөгөөд дэнлүү нь Хурга байлаа.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa