3 Харагтун. Мосе, Елиа нар Түүнтэй ярилцах нь тэдэнд үзэгдлээ.
3 Харагтун. Мосе, Елиа нар Түүнтэй ярилцаж байгаа нь тэдэнд үзэгдэв.
Гилеадад түр суугчдын нэг тишбе хүн Елиа, Ахабт —Миний хүндэтгэдэг, Израилийн Бурхан ЭЗЭН амьд! Намайг тушаахаас нааш энд хэдэн жилийн турш бороо ч бүү орог, шүүдэр ч бүү бууг гэв.
Харагтун, ЭЗЭНий агуу, аймшигт өдөр ирэхээс өмнө Би эш үзүүлэгч Елиаг та нар уруу илгээнэ.
Тэр тэдний өмнө хувирав. Царай нь нар мэт гэрэлтэж, хувцас нь гэрэл мэт цагаан болсон байлаа.
Петр, Есүст —Эзэн, энд байгаа маань бидэнд сайн боллоо. Таныг хүсвэл энд гурван цацар барьж өгье. Танд нэгийг, Мосед нэгийг, Елиад нэгийг гэж байтал,
Есүстэй ярилцаж байгаа Елиа, Мосе нар тэдэнд үзэгдлээ.
Бас тэрээр Түүний өмнө Елиагийн сүнс ба хүч дор явж эцгүүдийн зүрхийг хүүхдүүд уруу нь, дуулгаваргүйчүүлийг зөвтийн мэргэн ухаанд эргүүлэн, Эзэний төлөө бэлтгэгдсэн ард олныг бэлэн болгох юм гэв.
Хууль ба эш үзүүлэгчид нь Иоханыг хүртэл л агаад тэр цагаас хойш Бурханы хаанчлалын сайнмэдээ дэлгэрч, хүн бүр тийшээ орохоор хүчлэн байна.
Тэгээд Тэр, Мосегээс эхлэн бүх эш үзүүлэгчид, бүх Бичвэрт Өөрийнх нь тухай юу хэлснийг тэдэнд тайлбарлав.
Тэгээд Тэр тэдэнд ингэж айлдав. —Та нартай хамт байхдаа Миний ярьж байсан үг ийм болой. Энэ нь Мосегийн Хууль, Эш үзүүлэгчид болоод Дуулал дахь Миний тухай бичигдсэн бүхэн биелэгдэх ёстой гээд,
Тэднийг Есүсээс холдон явахад Петр, Есүст —Эзэнтэн, энд байгаа маань бидэнд сайн байна. Бид гурван цацар барьж өгье. Нэгийг нь Танд, нэгийг нь Мосед, нэгийг нь Елиад гэв. Тэр юу ярьж байгаагаа ч ойлгоогүй байлаа.
Учир нь хууль Мосегоор өгөгдсөн бол, нигүүлсэл ба үнэн нь Есүс Христээр ирсэн билээ.
Би ах дүү нарынх нь дундаас чам шиг нэгэн эш үзүүлэгчийг гаргаж, Өөрийнхөө үгийг түүний аманд өгнө. Миний түүнд тушаах бүхнийг тэр тэдэнд хэлнэ.
ЭЗЭНтэй нүүр нүүрээрээ учирч, таньж мэдсэн Мосе шиг эш үзүүлэгч түүнээс хойш Израильд гарсангүй.