Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Матай 17:2 - Ариун Библи 2013

2 Тэр тэдний өмнө хувирав. Царай нь нар мэт гэрэлтэж, хувцас нь гэрэл мэт цагаан болсон байлаа.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

2 Тэр тэдний өмнө хувирч өөрчлөгдөв. Түүний нүүр нар мэт гэрэлтэж, хувцас нь гэрэл мэт цагаан болсон байлаа.

Onani mutuwo Koperani




Матай 17:2
17 Mawu Ofanana  

Хувцас адил Та Өөртөө гэрлийг өмсөж, Тэнгэрийг хөшиг мэт татдаг.


Үүрийн туяа шиг үзэгдэх Саран адил тунгалаг наран ижил өнгөлөг Тугт цэрэг мэт сүрдэм тун ч сайхан нь хэн юм?


Зургаан өдрийн дараа Петр, Иаков болон түүний дүү Иохан нарыг Есүс дагуулан хэдүүлхнээ өндөр уул өөд гарчээ.


Харагтун. Мосе, Елиа нар Түүнтэй ярилцах нь тэдэнд үзэгдлээ.


Түүний үзэгдэх төрх аянга лугаа адил, хувцас нь цас мэт цагаан байв.


Хувцас нь цацарсан цав цагаан болжээ. Энэ дэлхийн ямар ч цайруулагч түүн шиг цагааруулж чадахгүй.


Түүнийг залбирч байхад нүүрнийх нь төрх өөрчлөгдөж, хувцас нь гялалзсан цагаан өнгөтэй болсон байжээ.


Үг нь махбод болж, бидний дунд оршин, бид Түүний алдар сууг үзсэн. Энэ нь Эцэгээс цор ганц Төрөгчийн алдар бөгөөд нигүүлсэл ба үнэнээр дүүрэн юм.


Аав аа, Надад өгсөн хүмүүс тань бас Миний байдаг газарт Надтай хамт байж, сүр жавхланг минь үзээсэй гэж Би хүсэж байна. Тэр сүр жавхланг Та Надад өгсөн билээ. Учир нь ертөнцийн сууриас өмнө Та Намайг хайрласан.


Энэ үеийн явдалд нийцэлгүй, харин оюун санааныхаа шинэтгэлээр өөрчлөгдөж байгтун! Тэгвэл Бурханы сайн, тааламжит, төгс төгөлдөр таалал юу болохыг таних болно.


Үүлээр хувцасласан, өөр нэгэн хүчит тэнгэрэлч тэнгэрээс буун ирэхийг би харлаа. Түүний толгой дээр солонго байсан бөгөөд нүүр нь нар мэт, хөл нь галан багана мэт байв.


Цагаан өнгөтэй агуу сэнтий болон дээр нь Залрагчийг би харав. Түүний дүр төрхөөс газар, тэнгэр зугтсан бөгөөд тэдэнд байх газар эс олдов.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa