9 Тэд хүний тушаалыг сургаал мэт зааж, Харин Надад дэмий мөргөдөг” гэсэн гэв.
9 Тэд хүнээс гарсан тушаал зааврыг сургаж, Надад дэмий хоосноор мөргөж байна” гэсэн гэв.
Үнэндээ хүн бүр сүүдэр шиг л явна. Үнэндээ тэд дэмий юманд л шуугина. Тэрээр овоолдог боловч Хэн түүнийг авахыг эс мэднэ.
Үнэндээ би зүрхээ Дэмий л зэмгүй цэвэр байлгаж, Гараа гэмгүй байдал дотор угаалаа.
Чи Бурхан ЭЗЭНийхээ нэрийг хуурмаг хоосонд бүү дурд. Учир нь нэрийг нь хуурмаг хоосонд дурдагчийг ЭЗЭН шийтгэлгүй эс орхино.
Эзэн “Энэ ард түмэн амаараа ойртон, Уруулаараа л Намайг хүндлэвч, Зүрх нь Надаас алс хол байдаг. Тэд Намайг эмээн хүндлэхэд хүний тушаалаар суралцжээ.
Би та нарт үүнийг үйлдэх болно. Нүд ширгээж, сэтгэл туйлдуулах сүрьеэ өвчин, халуурал, гэнэтийн аймшгийг Би та нарт оноох болно. Дайснууд чинь бүгдийг идэж дуусгах тул та нар үрийг дэмий суулгана.
Газар чинь үр шимээ, газрын чинь модод үр жимсээ гаргахгүй учир хүч чадал чинь дэмий үрэгдэнэ.
Та нар хэлэхдээ «Бурханд үйлчлэх нь ашиггүй. Бид Түүний тушаалыг сахиж, түг түмдийн ЭЗЭНий өмнө гашуудан явах нь ямар ашиг өгөх вэ?
Тэрээр хурсан олныг дуудаад, тэдэнд —Сонс бас ухаар.
Тэд хүний тушаалыг сургаал мэт зааж, Харин Надад дэмий мөргөдөг.”
Хэрэв миний тунхагласан үгийг та нар баримталж бас дэмий хоосон итгээгүй л бол, та нар түүгээр мөн аврагдсан.
Миний та нарт тушаасан болгоныг та нар даган мөрдөж, түүн дээр бүү нэм мөн түүнээс бүү хас.
мөн итгэлээр Бурханд үйлчлэхийн оронд маргаанд хүргэдэг домгууд болон үл төгсөх угийн бичгүүдэд анхааралаа хандуулахгүй байхыг чамаар зааварлуулах гэсэн хэрэг юм.
иудейчүүдийн үлгэр домог болон үнэнээс эргэгчдийн тушаалуудыг эс анхаарах болой.
Та нар янз бүрийн, хачин жигтэй сургаалд бүү татагд. Учир нь зүрх чинь хоолоор бус, нигүүлслээр тэнхрэх нь сайн. Хоолоор байгсад нь ямар ч тусыг олоогүй билээ.
Хоосон хүн ээ, харин чи үйлсгүй итгэл нь ашиггүй гэдгийг хүлээн зөвшөөрөхийг хүсэж байна уу?
Энэхүү номын эш үзүүллэгийн үгсийг сонсогч бүрд би гэрчилж байна. Хэн нэгэн нь эдгээрийн дээр нэмэх аваас Бурхан энэхүү номд бичигдсэн гамшгуудыг түүнд нэмэх болно.
Давид —Намайг цөлд тэр хүний хамаг хөрөнгийг хамгаалж байхад тэр хүнд харьяалагдах бүхнээс ганц нь ч алга болоогүй. Үнэхээр энэ бүгд огт дэмий байжээ. Тэр надад ачийг бачаар хариулав.