25 боловч өнөөх эмэгтэй ирээд, Түүний өмнө мөргөж —Эзэн, надад туслаач гэхэд
25 боловч өнөөх эмэгтэй дөхөж ирээд, Түүний өмнө мөргөж, —Эзэн, надад туслаач гэхэд,
Мөнөөх нь —Үүр цайж байгаа учир намайг явуул гэсэнд Иаков —Намайг ерөөхөөс тань нааш би таныг явуулахгүй гэжээ.
Тийм ээ, тэр тэнгэрэлчтэй барилдан дийлсэн. Тэрээр уйлан өршөөл гуйсан. Тэр Түүнийг Бетелд олоод Тэр тэнд бидэнтэй ярьсан.
Завин дээр байгсад Түүнд мөргөж —Та үнэхээр Бурханы Хүү мөн гэцгээв.
Есүс —Хүүхдүүдийн талхыг авч, нохдод хаях нь сайн биш ээ гэв.
Ард олон тэднийг дуугүй бай хэмээн зандарсан боловч тэд улам чангаар —Давидын Хүү, Эзэн минь ээ, биднийгээ өршөө гэж хашхирав.
Үзэгтүн, нэгэн уяман өвчтөн Түүн дээр ирээд, өмнө нь сөгдөж —Эзэн минь, Та хүсвэл намайг цэвэр болгож чадна шүү дээ гэхэд
Энэ сүнс хүүг минь хөнөөх гэж үргэлж гал, усанд шиддэг байлаа. Харин Та юуг ч хийж чаддаг бол биднийг өрөвдөж туслаач гэлээ.
хүүгийн эцэг —Би итгэж байна. Итгэлгүй байгаад минь туслаач хэмээн чарлав.