Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Матай 14:9 - Ариун Библи 2013

9 Хэдийгээр хаан харууссан боловч өгсөн андгай болон зочдоосоо болоод түүнийг нь өгөхийг тушаав.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

9 Хэдийгээр хаан харууссан боловч өгсөн андгай болон ирсэн зочдоосоо болоод өгтүгэй гэж тушаав.

Onani mutuwo Koperani




Матай 14:9
27 Mawu Ofanana  

Бурханы оршихуйд үг хэлэхэд зүрх чинь ч, хэл чинь ч бас бүү яараг. Учир нь Бурхан тэнгэрт, чи газарт байна. Иймд үгээ цөөн байлга.


Түг түмдийн ЭЗЭН, Израилийн Бурхан дараах зүйлсийг ингэж айлдаж байна. “Та нар болон та нарын эхнэрүүд «Тэнгэрийн хатанд тахилууд шатааж, түүнд ундаан өргөлүүдийг цутгахаар тангарагласан тангаргаа бид заавал биелүүлнэ» гээд та нар амаараа ярьж, гараараа биелүүлэв. Явж, тангарагуудаа баталж, тангарагуудаа заавал биелүүл!”


Тэр үед захирагч Херод, Есүсийн сургийг сонсов.


Ингээд тэр хүн илгээж, шоронд Иоханы толгойг авчээ.


Хэдийгээр тэр Иоханыг алах гэсэн боловч ард олноос айж байлаа. Учир нь тэд Иоханыг эш үзүүлэгч гэж үздэг байв.


Охин, эхийнхээ ятгалгаар —Баптисч Иоханы толгойг царан дээр тавиад надад өгөөч гэжээ.


Херод хаан үүнийг дуулсан байв. Учир нь Есүсийн нэр дуурсаж байлаа. Хүмүүс —Баптисч Иохан үхлээс амилжээ. Тиймээс түүний дотор ийм гайхамшигт хүчнүүд үйлчилж байна гэв.


Учир нь Херод, Иоханаас айдаг байсан бөгөөд түүнийг зөвт, ариун хүн гэдгийг мэдэж, Иоханыг хамгаалдаг байв. Херод, Иоханыг сонсохдоо их тэвддэг ч дуртайяа сонсдог байлаа.


Хаан ихэд харууссан боловч өгсөн андгай ба зочдоосоо болоод охинд татгалзахыг хүссэнгүй.


Есүс тэдэнд —Явж, тэр үнэгэнд “Үзэгтүн, Би өнөөдөр, маргааш чөтгөрүүдийг зайлуулж, өвчинд нэрвэгдэгсдийг эдгээнэ. Гурав дахь өдөр нь Би Өөрийн зорилгоо гүйцээнэ” гэж хэл.


Хоёр сар болсны эцэст охин эцэгтээ буцаж ирэв. Эцэг нь өгсөн өчгийнхөө дагуу түүгээр ам өчгөө биелүүлэв. Тэр охин эр хүнтэй энгэр зөрүүлж үзээгүй байв. Үүнээс уламжлан Израильд нэгэн заншил бий болжээ.


Тэгээд Израилийн эрчүүд Мизпад “Бидний хэн нь ч охиноо бениамин хүнд эхнэр болгон өгөхгүй” хэмээн тангараглав.


Тэр өдөр Израилийн эрчүүд ихэд туйлдав. Учир нь Саул ард олноор андгайлуулан —Оройноос өмнө, намайг дайснаасаа өшөө авах хүртэл хоол идсэн аливаа хүн хараагдах болтугай! гэв. Тиймээс ард олноос хэн ч хоол амссангүй.


Тэгэхэд хүмүүсийн нэг нь —Таны эцэг ард олныг хатуу тангараглуулан “Өнөөдөр хоол идсэн хүн хараагдах болтугай” гэсэн билээ. Ийнхүү ард олон туйлдав гэлээ.


Хэрэв маргааш өглөө хүртэл түүнд харьяалагдах хүмүүсийн дотроос би эр хүйстэн ганцыг л үлдээвэл Давидыг Бурхан ийн шийтгэг, бүр үүнээс ч илүүг үйлдэг гэж бодож байсан ажээ.


Саул тэр эмд ЭЗЭНээр тангараглан —ЭЗЭН амьд! Үүнээс болж чамд ямар ч шийтгэл ногдохгүй гэж хэлэв.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa