25 Шөнийн дөрөвдүгээр манааны үед Тэр нууран дээгүүр алхан тэднийг зүглэн ирж явав.
Тэр Өөрөө тэнгэрүүдийг сунган татаж, Далайн давалгаануудыг доош гишгэчдэг.
Тасалгааныхаа тулгуурыг уснаас дээгүүр тавьж, Үүлсийг тэргээ болгон хөлөглөөд, Салхин жигүүрээр Та явдаг.
Харин үүнийг мэд. Хэрэв гэрийн эзэн шөнийн аль манааны үед хулгайч ирэхийг мэдсэнсэн бол тэрээр сэрүүн соргог байж, гэрээ ухуулахгүй байх байсан.
Тиймээс сэрэмжлэгтүн. Учир нь гэрийн эзэн орой эсвэл шөнө дунд эсвэл тахиа донгодоход аль эсвэл өглөө, хэзээ ирэхийг та нар мэдэхгүй.
Салхи сөрөн явж байсан тул шавь нар нь сэлүүрдэн хүчээ барж буйг Есүс хараад, шөнийн дөрөв дэх манааны үеэр нууран дээгүүр алхаж, тэднийг зүглэн ирж байв. Тэдний хажуугаар өнгөрөхөөр явж байтал
Хэрэв эзэн хоёр эсвэл гурав дахь манааны үед ирж, тэднийг сэргэг байгааг олж харвал тэдгээр боолууд нь ерөөлтэй еэ.
Шавь нар нь хорин таваас гучин стадиа орчим газар сэлүүрдээд байтал Есүс нууран дээгүүр алхан завинд нь дөхөхийг хараад тэд айцгаалаа.
Гарт нь дэлгэсэн бяцхан ном байв. Тэр баруун хөлөө тэнгис дээр, зүүн хөлөө газар дээр тавиад,
Тэнгис, газар дээр зогсохыг нь миний харсан мөнөөх тэнгэрэлч баруун гараа тэнгэр өөд өргөөд,
Тэнгэрээс миний сонссон мөнөөх дуу дахин надтай ярьж —Яв. Тэнгис, газар дээр зогсогч тэнгэрэлчийн гар дахь дэлгэсэн бяцхан номыг ав гэхийг би сонслоо.