Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Матай 12:34 - Ариун Библи 2013

34 Хорт могойн удам аа! Та нар ёрын муу атлаа сайныг ярьж яаж чадна вэ? Учир нь зүрхнийхээ бялхалаар ам ярьдаг.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

34 Хорт могойн удам аа! Та нар өөдгүй хорон атлаа сайныг ярьж яаж чадна вэ? Учир нь зүрхний бялхалаас ам ярьдаг.

Onani mutuwo Koperani




Матай 12:34
28 Mawu Ofanana  

Мунхаг нэгэн зүрхэндээ “Бурхан байдаггүй” гэдэг. Тэд завхарцгааж Жигшмээр гэмт хэргүүд үйлдсэн. Сайныг үйлддэг хүн алга.


Хэл юугаа илд мэт ирлэсэн нь Хорон үгсээ сум мэт тэд онилсон нь


Тэд ёрын зүйлдээ биенээ өөгшүүлэн Нууцаар урхи тавих тухай ярилцана. Тэд “Хэн тэднийг харах юм бэ?” гэцгээнэ.


Мэргэний зүрх амаа сургамжилж, уруулынхаа ятгалгыг нэмнэ.


Зүрх юугаан урьтан хамгаал Амийн булгууд түүнээс ундарюу.


Учир нь тэнэг хүн утгагүй юм ярьдаг. Тэр өлсгөлөн хүний сэтгэлийг хоосруулж, Ундаасагчийг ундаар дутаахын тулд ЭЗЭНий эсрэг буруу ярьж, Жигшүүрт явдлыг үйлдэхээр Зүрх нь ёс бусыг зохиодог.


Шударга ёс хойш хаягдан Зөвт байдал холдон зогсов. Үнэн нь гудамжинд бүдэрч, Шударга явдал нэвтэрч үл чадна.


Хэн ч зөвт байдлын төлөө дуугаа өндөрсгөж, Үнэнээр өмгөөлөхгүй байна. Тэд төөрөгдөлд итгэн худал ярьж, Гай хороос хөл хүнд болж, Ёс бусыг төрүүлнэ.


Тиймээс Эзэн тэдний залуусыг ч энэрэхгүй. Өнчин, бэлэвснийг нь ч Тэр өрөвдөхгүй. Учир нь тэд бүгдээрээ сүсэг бишрэлгүй агаад буруу мууг үйлдэгчид ажээ. Ам болгон мунхаг зүйл ярьж байна. Энэ бүхнээс болоод Түүний уур хилэн эргэхгүй, Тэрээр мутраа сунгасан хэвээр байна.


Сайн хүн сайн баялгаасаа сайныг гаргадаг, муу хүн муу баялгаасаа муу муухайг л гаргадаг.


Харин амнаас гарах зүйлс нь зүрхнээс гарч, энэ нь хүнийг бузарладаг.


Могойнууд аа, хорт могойн удам аа, тамын шийтгэлээс та нар яаж зугтаах вэ?


Харин баптисм хүртэхээр фарисай ба садукайчууд олноороо ирж буйг тэр хараад, тэдэнд —Хорт могойн удам аа, ирэх уур хилэнгээс зугтахыг хэн та нарт сануулав?


Тиймээс тэр өөрөөр нь баптисм хүртэх гэж байсан ард олонд —Хорт могойн удам аа, ирэх уур хилэнгээс зугтахыг хэн та нарт сануулав?


Сайн хүн зүрхнийхээ сайн баялагаас сайныг гаргана. Муу хүн нь муу баялагаасаа муу муухайг гаргадаг. Учир нь зүрх юугаар бялхана, ам түүнийг нь ярьдаг.


Та нар эцэг диаволаасаа гаралтай тул эцгийнхээ хүслийг үйлдэхийг хүсдэг. Тэр чинь эхнээсээ алуурчин байсан бөгөөд түүнд үнэн үгүй тул үнэн дотор зогсдоггүй. Тэр худалч бөгөөд худал хуурмагийн эцэг учир худал хэлэхдээ чухам өөрөөсөө хэлдэг.


Амнаас чинь ямар ч ялзарсан үг бүү гараг. Харин хэрэгтэй үед нь бусдыг босгон байгуулах тустай үг хэл. Тэгвэл энэ нь сонсож буй хүнд нигүүлсэл өгнө.


Садар булай, шалиг балай эсвэл самуун балиар яриа нь зохимжгүй. Харин оронд нь талархалаа өргө.


Учир нь бид цөмөөрөө олон юман дээр бүдэрдэг. Үгэн дээрээ бүдэрдэггүй нэгэн байваас, тэрээр бүх биеэ хазаарлах чадвартай төгс хүн болой.


Бурханы хүүхдүүд ба диаволын хүүхдүүд үүгээр илчлэгдэнэ. Зөвийг үйлддэггүй нь ч, ах дүүгээ хайрладаггүй нь ч Бурханых биш.


Эртний зүйр мэргэн үгэнд “Буруутнаас буруу л бултайх” гэдэг билээ. Харин би танд гар хүрэхгүй.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa