Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Матай 12:10 - Ариун Библи 2013

10 Үзэгтүн, хатангир гартай нэгэн хүн тэнд байжээ. Тэд Есүсийг буруутгахаар —Амралтын өдөр эдгээх нь хуульд нийцэх үү? гэж асуухад,

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

10 Хатангир гартай нэгэн хүн тэнд байжээ. Тэд Есүсийг буруутгахаар —Амралтын өдөр эдгээх нь хуульд нийцэх үү? гэж асуухад,

Onani mutuwo Koperani




Матай 12:10
21 Mawu Ofanana  

Учир нь тэнэг хүн утгагүй юм ярьдаг. Тэр өлсгөлөн хүний сэтгэлийг хоосруулж, Ундаасагчийг ундаар дутаахын тулд ЭЗЭНий эсрэг буруу ярьж, Жигшүүрт явдлыг үйлдэхээр Зүрх нь ёс бусыг зохиодог.


Энэ нь самуурах ба ЭЗЭНийг үгүйсгэх, Бурханаасаа эргэж буцан Дарлал, тэрслэлийг ярих, Зүрхнээсээ худал үгсийг сэдэн тунгаах болой.


Хэн ч зөвт байдлын төлөө дуугаа өндөрсгөж, Үнэнээр өмгөөлөхгүй байна. Тэд төөрөгдөлд итгэн худал ярьж, Гай хороос хөл хүнд болж, Ёс бусыг төрүүлнэ.


Сүргээ орхигч зохисгүй хоньчин хөөрхий еэ! Түүний гар болон баруун нүдэн дээр нь илд байх болно! Түүний гар нь бүхлээрээ хатаж, Баруун нүд нь сохор болно”


Гэтэл фарисайчууд хараад, Түүнд —Хараач, Таны шавь нар Амралтын өдөр хууль бусыг үйлдлээ гэцгээв.


Түүн дээр хэсэг фарисайчууд ирээд, Түүнийг сорьж —Хүн ямар нэг шалтгаанаар эхнэрээсээ салж болох уу? гэж асуухад


Тэд Түүнийг буруутгахын тулд Амралтын өдөр тэр хүнийг Есүс эдгээх нь үү хэмээн Түүнийг ажиглаж байлаа.


Тэд амнаас нь гарах үгэн дээр нь барьж авахын тулд Түүнийг отож байлаа.


Есүс Амралтын өдөр эдгээсэнд зэвүүцсэн синагогийн захирагч хурсан олонд хандаж —Ажил төрөлөө амжуулах ёстой зургаан өдөр байдаг. Тиймээс Амралтын өдөр биш харин өөр өдрүүдэд л ирж эдгээлгэ гэхэд


Цезарьт албан татвар төлөх нь бидний хувьд хуульд нийцэх үү, үгүй юу? гэж асуув.


тэдэнд —Ард олныг бослогод өдөөн турхирагч гэж энэ хүнийг та нар над дээр авчирсан. Харагтун, та нарын өмнө Түүнийг байцаагаад, Түүний эсрэг та нарын мэдүүлээд байгаа гэм бурууг энэ хүнээс би ер олсонгүй.


Тэд Есүсийг буруутгаж эхлэн —Энэ хүн манай үндэстнийг төөрөгдүүлэн, Цезарьт татвар төлөхийг хорьж, Өөрийгөө Христ, Хаан гэж байхыг нь бид харсан гэсэнд


Тиймээс иудейчүүд мөнөөх эдгээгдсэн хүнд —Өнөөдөр Амралтын өдөр, чи дэвсгэрээ авч явж болохгүй гэжээ.


тэдгээрийн дотор өвчтэй, сохор, доголон, хатангир олон хүн хэвтэж байлаа. [Тэд ус хөдлөхийг хүлээж байв.


Мосегийн хуулийг зөрчихгүйн тулд хүн Амралтын өдөр ч хозлуулдаг бол, Би Амралтын өдөр хүнийг бүхлээр нь эдгээсэн учраас та нар Надад уурлана уу?


Тэд Есүсийг буруутгах шалтаг хайхын тулд Түүнийг сорин ийнхүү асуужээ. Гэтэл Есүс бөхийж, хуруугаараа газарт бичив.


фарисайчуудын зарим нь —Энэ хүн Амралтын өдрийг сахидаггүй учир Бурханых биш гэв. Зарим нь —Нүгэлт хүн тийм тэмдгүүдийг хэрхэн үйлдэж чадах билээ? гэлээ. Тэгээд тэдний дунд хагарал гарав.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa