12 Айлд орохдоо мэндийг нь мэд.
Амар тайван чиний ханан хэрмийн дотор, Аюулгүй байдал цайзуудад чинь байг”
Ах дүүс ба анд нөхдийнхөө төлөө Одоо “Чиний дотор амар амгалан байх болтугай” гэж би хэлнэ.
Тэдний хувьд, тэд тэрслүү гэр тул сонссон ч, эс сонссон ч дунд нь эш үзүүлэгч байсан гэдгийг тэд мэдэх болно.
Ямар ч хот тосгонд очсон тэндхийн зохистой хүнийг олж мэдээд, явтлаа тэндээ бай.
Айл чинь зохистой бол амар амгалан чинь тэдэнд хүрэг. Харин зохисгүй бол амар амгалан чинь та нарт буцаж ирэг.
Тэр Израилийн хөвгүүдэд үг илгээн Есүс Христээр дамжуулж амар тайвныг тунхаглажээ. (Тэр бол бүхний Эзэн)
Иймээс бид Христийн төлөөх элчин сайд юм. Бурхан биднээр дамжуулан ятгаж байгаачлан Христийн төлөө та нараас бид гуйя. Бурхантай эвлэрцгээ.
Харин чамтай удахгүй уулзана гэдэгт найдаж байна. Бид нүүр нүүрээрээ учран ярилцах болно.
Та нар ингэж мэндчилэгтүн. “Та амар амгалан байх болтугай. Таны гэр бүлийн хүмүүс амар амгалан байх болтугай. Таны гэсэн бүх юмс амар амгалан байх болтугай.