9 Уззиа Иотамыг төрүүлж, Иотам Ахазыг төрүүлж, Ахаз Хезекиаг төрүүлж,
9 Уззиа Иотамын эцэг, Иотам Ахазын эцэг, Ахаз Хезекиагийн эцэг,
Израилийн хаан Ремалиагийн хүү Пекагийн хоёрдугаар онд Иудагийн хаан Уззиагийн хүү Иотам хаан болов.
Азариа эцэг өвгөдийнхөө хамт нойрссон бөгөөд түүнийг эцэг өвгөдийнх нь хамт Давидын хотод нутаглуулсан юм. Түүний хүү Иотам оронд нь хаан болов.
Уззиа хаан үхэх өдрөө хүртэл уяман өвчтэй байж тусдаа өргөөнд уяман өвчиндөө амьдарчээ. Учир нь тэрээр ЭЗЭНий өргөөнөөс таслагдсан юм. Түүний хүү Иотам, хааны гэрийг захиран улс орныхоо хүмүүсийг шүүв.
Иотам хаан болохдоо хорин таван настай байсан бөгөөд Иерусалимд арван зургаан жил хаанчилсан юм. Түүний эхийг Задокийн охин Иеруша гэдэг байв.
Хезекиа Манассег төрүүлж, Манассе Амоныг төрүүлж, Амон Иосиаг төрүүлэв.
Аса Иехошафатыг төрүүлж, Иехошафат Иорамыг төрүүлж, Иорам Уззиаг төрүүлж,