Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Матай 1:20 - Ариун Библи 2013

20 Харин түүнийг тийн бодож байхад, харагтун, Эзэний тэнгэрэлч зүүдэнд нь үзэгдээд —Давидын хүү Иосеф оо, Мариаг эхнэрээ болгохоос бүү эмээгтүн. Учир нь түүнд олдоод байгаа нь Ариун Сүнснийх юм.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

20 Харин түүнийг тийн бодож байх үед Эзэний тэнгэр элч зүүдэнд нь үзэгдэж, —Давидын хүү Иосеф оо, Мариаг эхнэрээ болгохоос бүү эмээгтүн. Учир нь түүнд олдоод байгаа нь Ариун Сүнснийх юм.

Onani mutuwo Koperani




Матай 1:20
38 Mawu Ofanana  

Бурханы тэнгэрэлч зүүдэнд минь —Иаков! хэмээсэнд —Би энд байна гэж би хариулсан. —


Бурхан —Би Бурхан байна. Чиний эцгийн Бурхан байна. Чи Египет уруу явахаасаа бүү ай. Би тэнд чамайг агуу үндэстэн болгоно.


Тэгэхэд Елиа эмэгтэйд —Бүү ай. Явж, хэлснээрээ л хий. Харин байгаа юмнаасаа эхлээд надад жижигхэн бин хийгээд над уруу авч ир. Үүний дараа өөртөө болон хүүдээ идэх юм хийгтүн.


Гибеонд байхад шөнө нь Соломоны зүүдэнд ЭЗЭН үзэгдэж —Би чамд юу өгөх вэ? Надаас гуйгтун гэж Бурхан айлдав.


Зарц тань билээ би. Гэрчлэлүүдийг тань мэддэг байхын тулд Ухаарлыг надад өгөөч.


Өглөө бүр хайр энэрэлээ надад сонсгооч! Танд л би итгэдэг билээ. Явах замыг минь надад зааж өгөөч! Танд л би сэтгэлээ өргөн байна.


Миний дотор санаа зовоосон бодлууд олшироход Таны тайтгарууллууд сэтгэлийг минь баясгадаг.


Зөвтийн санаа зүйтэй. Буруутын удирдамж хуудуутай.


Танд итгэдгийн улмаас Санаа бат хүмүүнийг Та амрын амар байлгана.


Та нар баруун тийшээ эргэсэн ч, зүүн тийшээ эргэсэн ч, араас чинь дуугарах “Энэ бол зам. Үүгээр алхагтун” гэх үгийг чих чинь сонсоно.


Үнэн зөвийг мэддэг, Зүрхэнд нь Миний хууль буй ард түмэн Намайг сонсогтун. Хүний зэмлэлээс бүү ай. Доромжлолоос нь бүү эмээгтүн.


Исаиа —Одоо сонсогтун. Давидын гэр ээ! Хүмүүсийн тэвчээрийг сорих нь чамд багадаад, одоо Бурханы минь тэвчээрийг мөн сорих гэж байна уу?


“Арамчууд Ефраимд хуарагнан буулаа” гэж Давидын гэрт мэдэгдсэнд Ахаз болон түүний хүмүүсийн зүрх салхинд найгах ойн мод шиг чичрэв.


Итгэлгүй охин, чи хэр удаан Үүгээр түүгээр явах юм бэ? Учир нь ЭЗЭН дэлхий дээр нэгэн шинэ зүйл бүтээв. Эмэгтэй хүн эрэгтэй хүнийг хүрээлнэ.”


тэгвэл л Би Иаков ба зарц Давидынхаа үр удмыг голж, Абрахам, Исаак, Иаковын үр хойчийг удирдах удирдагчийг Давидаас сонгохгүй байх байсан. Харин Би тэдний сайн сайхныг сэргээж, тэдэнд өршөөл үзүүлнэ»” гэжээ.


Тэгэхэд Шафаны ач, Ахикамын хүү Гедалиа тэдэнд мөн эрчүүдэд нь тангараглаж —Халдеичуудад үйлчлэхээс бүү ай. Энэ газартаа амьдарч, Вавилоны хаанд үйлчил. Ингэх нь та нарт өлзийтэй байх болно.


Дараа нь Би Сүнсээ бүх махбод дээр цутгана. Хөвгүүд, охид чинь эш үзүүлж Хөгшчүүл чинь зүүд зүүдэлж, Залуус чинь үзэгдэл үзнэ.


Тэрээр —Үгийг минь сонсогтун. Хэрэв та нар дунд эш үзүүлэгч байвал ЭЗЭН Би түүнд үзэгдлээр Өөрийгөө мэдүүлж, Би түүнтэй зүүдэнд нь ярьдаг юм.


Есүс Христ ийнхүү мэндэлжээ. Түүний эх Мариа Иосефтой сүй тавиад, дэр нийлэхээсээ өмнө Ариун Сүнсээр хэвлийдээ хүүхэд олсон нь мэдэгджээ.


Херод дээр буцаж бүү оч гэж зүүдэнд нь Бурхан анхааруулсанд тэд өөр замаар нутгийн зүг одлоо.


Тэднийг явсны дараа, харагтун, Эзэний тэнгэрэлч Иосефын зүүдэнд үзэгдэж —Бос. Хүүхдийг эхтэй нь авч Египет уруу зугт. Намайг чамд хэл дуулгатал тэндээ бай. Учир нь Херод хүүхдийг хөнөөхөөр эрж хайх гэж байна гэжээ.


Тэгээд Херодыг үхсэний дараа, Египетэд Эзэний тэнгэрэлч Иосефийн зүүдэнд гэнэт үзэгдэж —


Эцэг Херодынхоо оронд Иудейг Архел хаанчилж байгааг тэр харин сонсоод тийш очихоос айжээ. Зүүдэнд нь Бурхан сэрэмжлүүлснээр Галил хавь уруу тэр явлаа.


Шүүх суудалд Пилатыг сууж байхад эхнэр нь түүнд —Тэр зөвт Хүнд юу ч бүү хий. Би урьд шөнө зүүдэндээ Түүнээс болж ихэд шаналав гэж хэлүүлжээ.


Тэгтэл тэнгэрэлч эмэгтэйчүүдэд —Бүү ай. Цовдлогдсон Есүсийг хайж буйг чинь мэдэж байна.


тэнгэрэлч хариуд нь түүнд —Би Бурханы өмнө зогсогч Габриел гэгч агаад энэхүү сайнмэдээг чамд тунхаглах мөн чамтай ярилцахаар илгээгдсэн юм.


Иосеф, Давидын овог отгийн хүн байсан тул Галилын Назар хотоос Иудейг зорин Бетлехем гэгддэг, Давидын хот уруу,


Гэтэл шөнөөр Эзэний тэнгэрэлч шоронгийн хаалгуудыг онгойлгоод, тэднийг гарган хэлсэн нь —


Баярлан хөөрч, Түүнд алдрыг нь өргөн өргөмжилцгөөе. Учир нь Хурганы хурим болж, сүйт бүсгүй нь өөрийгөө бэлдэв.


ЭЗЭНий тэнгэрэлч тэр эмэгтэйд үзэгдэн —Үзэгтүн, чи хүүхэд төрүүлээгүй хүүсэр боловч жирэмсэлж хүү төрүүлнэ.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa