Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Марк 9:25 - Ариун Библи 2013

25 Есүс ард олны гүйлдэн цуглаж буйг хараад, бузар сүнсийг зандарч, түүнд —Хэлгүй дүлийн сүнс ээ. Би чамд тушааж байна. Түүнээс гар, дахиж түүнд бүү ор гэж хэлэв.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

25 Есүс олон түмнийг хурдан цуглаж байгааг хараад, бузар сүнсийг зэмлэж, түүнд —Хэлгүй, дүлий сүнс ээ. Би чамд тушааж байна. Түүнээс гар. Дахиж түүнд бүү ор гэж айлдав.

Onani mutuwo Koperani




Марк 9:25
17 Mawu Ofanana  

ЭЗЭН, Сатанд —Сатан аа! ЭЗЭН чамайг буруушааж байна. Үнэхээр Иерусалимыг сонгосон ЭЗЭН, чамайг буруушааж байна. Энэ бол галаас авагдсан тамга бус уу? гэв.


Тэгээд чөтгөр шүглэсэн мөн сохор, хэлгүй, нэгнийг Түүнд авчирсанд Тэр түүнийг эдгээв. Тийнхүү хэлгүй эр ярьдаг, хардаг болжээ.


Есүс түүнийг зандарсанд чөтгөр түүнээс гарч, хүү тэр мөчид эдгэрэв.


Тэр даруй бүгд Есүсийг харан ихэд гайхаж, Түүнтэй мэндлэхээр гүйлээ.


хүүгийн эцэг —Би итгэж байна. Итгэлгүй байгаад минь туслаач хэмээн чарлав.


Тэр сүнс бархирч, хүүг маш хүчтэй татвалзуулаад, түүнээс гарав. Хүү үхсэн мэт болсонд, олонх нь түүнийг —Тэр үхчихлээ гэжээ.


Тэр хэлгүйн чөтгөрийг хөөн гаргажээ. Ингээд чөтгөр нь зайлж одоход, мөнөөх хэлгүй ярьж эхлэв. Хурсан олон ихэд гайхацгаав.


Есүс түүнийг зандарч, —Дуугүй бай. Түүнээс гар! гэв. Тэгтэл чөтгөр түүнийг хүмүүсийн дунд унагаагаад, гэмтээлгүйгээр түүнээс гарч одов.


Чөтгөрүүд олон хүнээс —Та бол Бурханы Хүү мөн хэмээн хашхиран гарч байв. Түүнийг Христ гэдгийг нь тэд мэдэж байсан тул Тэр тэднийг загнаад тэдэнд ярихыг зөвшөөрөхгүй байлаа.


Есүс бузар сүнснүүдийг тэр хүнээс гарахыг тушаасан байж. Бузар сүнс түүнийг олон удаа эзэмдсэн тул тэр хүн гинжлэгдэж, дөнгөлөгдөөд харуулын хяналтад байсан авч дөнгөө тастан хаяад чөтгөрөөр хөтлүүлэн цөл уруу явдаг байсан аж.


Ойртон ирэх зуур нь чөтгөр түүнийг газар унагахад хүү татвалзаж гарав. Гэвч Есүс тэр бузар сүнсийг зандраад, хүүг эдгээж, эцэгт нь эргүүлэн өгөв.


Тэр эмэгтэй олон өдрийн турш ингэсээр байв. Үүнд ихэд төвөгшөөсөн Паул эргэж, сүнсэнд —Түүнээс гарахыг Есүс Христийн нэрээр би чамд тушааж байна гэхэд мөнөөх сүнс тэр дороо зайлжээ.


Харин тэргүүн тэнгэрэлч Михаел, диаволтай сөргөлдөж, Мосегийн биеийн талаар маргалдахдаа түүний эсрэг доромжлолын шүүлт явуулахыг үл зүрхлэн харин “Эзэн чамайг буруушааг” гэж хэлжээ.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa