Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Марк 8:17 - Ариун Библи 2013

17 Есүс мэдээд тэдэнд —Та нар юунд талхгүй байгаа тухайгаа эргэцүүлэн ярилцана вэ? Та нар одоо болтол ойлгохгүй, ухаарахгүй байна уу? Та нар чинь хатуурчихсан зүрхтэй юм уу?

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

17 Есүс мэдээд тэдэнд —Талхгүй байна гэж юунд та нар ярилцана вэ? Та нар одоо хүртэл ойлгоогүй, ухаараагүй байна гэж үү? Та нар чинь хатуурчихсан зүрх сэтгэлтэй юм уу?

Onani mutuwo Koperani




Марк 8:17
17 Mawu Ofanana  

Өө ЭЗЭН, Юунд Та биднийг замаасаа төөрүүлэн Танаас эмээхгүй болгон Зүрхийг минь хатууруулаа вэ? Өвийнхөө овгууд, Өөрийнхөө боолуудын төлөө эргээч.


Есүс харин үүнийг мэдэнгүүтээ тэндээс холдов. Түүнийг үй олноороо дагаж байлаа. Тэр тэднийг бүгдийг нь эдгээгээд,


Амаар орох алив зүйл гэдсэнд ороод, жамаараа гадагш арилдгийг ойлгохгүй байна уу?


тэд дундаа эргэцүүлэн ярьж —Бид талх авчраагүйгээс боллоо гэцгээв.


Дараа нь, арван нэгэн шавь нар тухлан сууж байтал Есүс тэдэнд үзэгдлээ. Түүний амилсныг харсанд нь тэд итгээгүй тул тэдний итгэлгүй, хатуу зүрхтэйг зэмлэв.


тэр даруй Есүс сүнсээрээ тэдний эргэцүүллийг мэдээд, тэдэнд —Юунд та нар зүрхэндээ ийн эргэцүүлнэ вэ?


Есүс ууртайгаар тэднийг тойруулан харснаа, зүрхнийх нь хатууд харамсаж, тэр хүнд —Гараа сунга гэв. Тэр гараа сунгасанд, гар нь эдгэсэн байлаа.


Учир нь тэд талхны явдлыг ойлгоогүй, харин ч зүрх нь хатуу байв.


Тэд хоорондоо эргэцүүлэн ярьж —Бид талхгүй байснаас ингэлээ гэцгээхэд


Есүс —Мунхаг хүмүүс ээ! Эш үзүүлэгчдийн хэлсэн бүхэнд итгэхдээ хойрго сэтгэлтнүүд ээ!


Та бүх юмыг мэдэж, хэн ч Таныг шалгаах шаардлагагүй гэдгийг бид одоо мэдлээ. Үүгээр бид Таныг Бурханаас ирсэн гэдэгт итгэж байна гэв.


Есүс түүнд гурав дахь удаагаа —Иоханы Симон оо, чи Намайг хайрладаг уу? гэв. “Чи Намайг хайрладаг уу?” гэж Тэрээр гурвантаа асуусан учир Петр гуниглав. Тэр —Эзэн, Та бүх юмсыг мэддэг. Танд хайртайг минь Та мэднэ гэв. [Есүс] түүнд —Хоньдыг минь тэжээ.


Хүүхдүүдийг нь Би үхлээр хөнөөнө. Оюун санаа хийгээд зүрхийг Нягтлагч нь Би байгаа юм гэдгийг бүх чуулган мэдэх болно. Би та нарын хүн бүрд үйлсийнх нь дагуу хариу өгнө.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa